Шүдний сувгийн эмчилгээ Root Canal (Endodontic) Therapy
03-Oct-2014 4304 0.0 0

Шүдний ерөнхий мэргэжлийн эмч, сувгийн эмчилгээний эмч (endodontist) юу хийдэг вэ?


Нэг.
Нэгэнт шүдний сувгийн зөөлөн эд үрэвсэж үхэжсэн бол түүнийг шүдний дотроос гаргаж сувгийг цэвэрлээд ломбодох ёстой. Шүдний сувгийг ломбоддог ломбоны материал бол маш олон янз байдаг. Резин төст, гуттаперч, металл, цемент гэх мэт.

Сувгийн эмчилгээ нь ихэнхдээ нэг болон хоёр удаагийн ирэлтээр гүйцэтгэгддэг. Шүдний сувгийн эмчилгээ нь ерөнхийдөө бол бараг өвдөлтгүй боловч эмчилгээний явцад зарим нэг зүйлсийг хийж гүйцэтгэх үед үл ялиг тавгүй байдал үүсч болох юм. Шүдэнд сувгийн эмчилгээ хийхэд л болчихож байгаа зүйл бас биш юм. Учир нь шүдний дотоод мэдрэл үрэвсэж гэмтсэн үед шүд ерөнхийдөө бат бэх чанараа алдаж хэврэг болсон байдаг.

Ихэнхдээ ном ёсоор нь бол шүдний сувгийг нээсэн л бол түүнд даралт даах голонцор суулгаж өгөх нь зүйтэй. Ихэнх шүд сувгийн эмчилгээний дараа гадна үзэмж нь хэвийн ч хэврэг болсон байх тул боломжтой бол гадуур нь бүрээс хийж өгвөл шүдний үйл зүй, гоо сайхан маш сайн сэргэдэг.

Ямар нэг механик хүчин зүйлийн нөлөөгөөр шүдэнд зөөлөн эдийн үрэвсэл л үүссэн шүд ерөнхийдөө үйл зүйн хувьд тийм ч дордоогүй тохиолдолд л дан ганц сувгийн эмчилгээ хийгээд орхиж болно.
Харин шүдний цоорол өвчин даамжирсан, шүд хуучин ломботой байгаа зэрэг тохиолдолд хамгийн тохиромжтой эмчилгээ бол сувгийн эмчилгээний зэрэгцээ шүдэнд голонцор зоож  гадуур нь бүрээсээр бүрэх эмчилгээ юм.

1. Давуу тал
Шүд амандаа үлдэнэ, өвдөлтгүй болно. Түүний зэрэгцээгээр өртөг харьцангуй хямд. Хэрэв та энэ шүдээ авхуулаад авагддаггүй хиймэл шүд хийлгэх бол сувгийн эмчилгээнээс хэдэн арав дахин их төлбөр төлөх шаардлагатай болно.

2. Сул тал
Цаг хугацаа их шаардагдана. Сувгийн эмчилгээний явцад 1-2 удаа ирэх бол нэмэлт эмчилгээ голонцор, бүрээс зэрэгт бүр илүү цаг хугацаа шаардагдана.

3. Эрсдэл
Том хэмжээний эрсдэлт хүчин зүйл байхгүй боловч дараах зүйлс байж болно.

А. Ховор тохиолдолд сурвалжийн сувагт нэмэлт суваг байдаг. Энхүү нэмэлт сувгийг санамсаргүйгээр ломбодолгүй үлдээчиж болох бөгөөд үүний улмаас шүдний өвдөлт үргэлжлэн үүсч дахин эмчлэхээс аргагүй болох

B.  Зарим үед сувагт багаж хугарах. Үүний улмаас сувгийн эмчилгээг амжилттай дуусгах боломжгүй болох

С. Маш ховор тохиолдолд ямар нэг шалтгаан гэж ажиглагдхаар зүйлгүй мөртөө эмчилгээнд алдаа гарч амжилтгүй болсоны улмаас шүдийг авахаас аргагүй болдог. Нийт эмчилгээний 5%  ийм золгүй тохиолдолд өртдөг.

4. Эмчилгээний хувилбар
Эмчилгээний маш олон хувилбар байна. Та эмчлүүлэхгүйгээр шинж тэмдэгийг нь богино хугацаанд дарчихаад л өөрийгөө хуураад яваад байвал шүдээ алдахад хүрнэ. Шүд хэзээ ч өөрөө өөрийгөө нөхөн сэргээж эрүүл болдоггүй тул шүдийг өвчилсөн л бол эмчлүүлэх нь хамгийн зөв сонголт юм.

4. Эмчилгээний төлбөрийн олон хувилбар бий
Шүдний сувгийн эмчилгээний төлбөр дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй. Гэхдээ л энэ нь ач холбогдол өгөхүйц өртөг өндөртэй эмчилгээнд тооцогдно. Нэг сурвалжтай шүдний сувгийн эмчилгээнээс олон сурвалжтай шүдний эмчилгээний төлбөр мэдээж өндөр байна. Энэ нь түүнд орж буй эм материалын орцоос шалтгаалж буй хэрэг.

5. Шүдээ эмчлүүлэхгүй тэр чигт нь орхичихвол яах вэ
Хэрэв шүдээ эмчлүүлэхгүй яваад л байвал шүдний халдвар орчны эдэд тархаж шүдний сурвалж орчмын ясны эдийн бүтэц алдагдаж өвдөлт таагүй байдал улам л нэмэгдэх болно. Энэ тэсвэрлэшгүй нөхцөл байдал танд шүдээ эмчлүүлэх үү авхуулах уу гэсэн сонголтонд зайлшгүй аваачих болно.


Gordon J Christensen "A Consumer's Guide to Dentistry" номноос хэсэгчилэн орчуулав


 


Tag:Шүдний сувгийн эмчилгээ, endodontics, шүд цоорох өвчин, Шүдний эмчилгээ

Бусад мэдээлэл:
avatar