Шүдний эмч сонгохдоо юуг харгалзаж үзэх нь зөв бэ
03-Oct-2014 0.0 0

Яг өөрийн өвчний тань тухай бүрэн мэдлэг чадвартай эмчийг хайж олох нь тийм ч амархан зүйл биш юм. Ямар ч мэргэжлийн хувьд мэргэжилдээ маш чадварлаг нэгэн байхад бас түүний зэрэгцээгээр туршлага муутай бас өөр сонирхолтой ч нэгэн байдаг. Зарим нэг шүдний эмч танд хүнийхээ зан чанарын хувьд таалагддаг бөгөөд түүнд хандмаар сэтгэгдэл төрүүлдэг бол зарим нэг нь  харахаас эвгүйцэм байх нь ч бий.

Шүдний эмч сонгохдоо гаргадаг алдаанууд

Өвчтөнүүдийн дийлэнх хэсэг нь шүдний эмчээ сонгохдоо алдаа гаргадаг. Тэдгээрийн заримаас нь доор дурдав.

1.       Төлбөр

Үйлчлүүлэгчид ихэнхдээ хямд зүйлд дуртай байдаг. Гэхдээ яагаад тэр зүйл хямд байна гэвэл: чанар муу, иж бүрэн үйлчилгээ үзүүлэхгүй л гэсэн үг. Шүдний хямд эмчилгээ хийлгэнэ гэдэг бол дараа нь түүнийгээ маш өндөр үнээр эмчлүүлэх болно, эсвэл шүдээ тэр чигээр нь алдана л гэсэн үг. Гэхдээ яг үүнтэй ижил өндөр үнэтэй л бол сайн чанартай гэсэн үг биш. Шүдний эмчээ мөнгөний нүдээр харж сонгох хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

2.       Компанит ажил

Аль нэг лавлахруу залгаад ямар эмч нүүр амны эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаанд илүү их оролцдогийг шууд мэдчих боломж бий. Хөндлөнгөөс харвал олон нийтийн үйл ажиллагаанд оролцож хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч байдаг эмч мундаг эмч шиг харагдаж болох юм. Гэхдээ л шүдний эмчээ сонгохдоо олон нийтийн идэвхтэй эсвэл идэвхгүйгээр нь шалтгаалан сонгох нь буруу юм.

3.       Зар сурталчилгаа

Зарим эмч, эмнэлгүүд сонин сэтгүүл, телевиз, радиогоор өөрийгөө маш их сурталчилдаг. Энэ нь зарим нэг тохиолдолд эмч өөрийн чадврараа бусдаас ялгаруулан олон нийтэд таниулах нь тийм ч буруу зүйл бас биш юм. Гэхдээ л өвчтөнүүд өөрийгөө маш их магтаж сурталчилж буй эмчид болгоомжтой хандах нь зүйтэй. Мэргэжлийн сурталчилгаа бол өвчтөнд ойлгомжтой, танин мэдэхүйн шинж чанартай, өвчтөнийг төөрөгдөлд оруулахааргүй үнэн зөв баримттай байх ёстой. Ихэнх чадварлаг эмч нарт үйлчлүүлэгч өвчтөн хангалттай байдаг тул өөрийгөө хэт магтахаас болон хэвлэл мэдээллийн сурталчилгаанаас аль болох зайлсхийдэг.

Сайн эмч олох боломжит хувилбарууд

Зөвхөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд болон ойр дотны мэргэжил нэгт нөхөд нь л тухайн эмчийн үйл ажиллагааны чадвар, чадамжийг үнэн зөвөөр мэдэх боломжтой.

Хэдийгээр эмч болгон анагаахын сургуульд сурч байхдаа бүгдээрээ л ижил олон хүнд сорилтуудыг давахын зэрэгцээ төгсөхдөө улсын шалгалт өгдөг. Гэвч төгссөнөөсөө хойш зарим нэг эмч нь өөрийн хүчин чармайлтаар тасралтгүй суралцаж мэргэжилдээ өсөж дэвшиж байдаг бол зарим нэг нь боломжгүйгээс эсвэл өөрийн байгаа байдалдаа сэтгэл ханаад "зэвэрч” үлдэх нь  бий. Хэн нь хэн бэ гэдгийг зөвхөн мэргэжлийн хүрээн дотор л мэдэх зүйл. Энэ бол таны зөв эмч сонгоход чухал хүчин зүйл юм. Иймд зөв эмчээ сонгоход туслах зарим нэг зүйлсийг доор дурдав.

Таны үйлчлүүлдэг шүдний эмч

Хэрэв та өмнө нь үзүүлдэг байсан шүдний эмчдээ сэтгэл хангалуун сайн харилцаатай бол тэрээр таны шилжиж очсон газар өөртэйгээ ижил түвшний ямар эмч байгаа талаар зөвлөх нь дамжиггүй. Ийм боломж байгаа бол түүнээс ядаж хоёр эмчийн нэр заалгаж авах хэрэгтэй.

Ихэнхдээ хөгжингүй орнуудын хувьд бол эмч нарын нэрсийн жагсаалт хаягийг тухайн эмчийн харьяалагддаг мэргэжлийн байгууллагууд нь тухай бүрт нь хэвлэн гаргаж байдаг. Харамсалтай нь манай улсын хувьд бол энэ мэдээллийг олоход нэлээд түвэгтэй. Хот дүүргийн эрүүл мэндийн газруудад л зөвхөн эмч нарын нэрсийн жагсаалт бий бөгөөд өгөх эсэх нь танаас л хамаарах эд.

Ихэнхдээ л таны өмнө нь эмчлүүлж байсан эмч тухай орчимд ямар эмч байгааг олж өгөхд туслах нь элбэг. Гэхдээ тухайн эмч яг таны хүсээд байгаа мэргэшсэн эмчийг танихгүй бол түүнээс тухай орчимд байгаа хамгийн өндөр түвшний мэргэжилтнийг зааж өгөхийг хүсэх нь чухал. Тэр өндөр мэргэшсэн эмчид үзүүлэх нь таны хувьд өртөг өндөр санагдаж болох юм. Гэхдээ л та түүгээр өөрийн амьдарч буй орчимдоо байгаа өөрийн хүсэж буй эмчээ заалгаж авах боломжтой.

Шүдний салбарын биш ч тантай нөхөрлөдөг эрүүл мэндийн салбарын ажилтан

Танд хэрэв эмнэлгийн байгуулагад ажилдаг эмч, сувилагч, эрүүл ахуйч, сэтгэлзүйч, оффисын ажилтан ямар нэг найз байдаг бол тэд таны амьдарч буй орчинд байгаа хүн болгоны хүндэтгэн харьцдаг чадварлаг эмчийн тухай мэдээллийг таниас илүү хурдан олж өгөх боломжтой.

Гэхдээ л бас дахин давтаж хэлэхэд хот дүүргийн албан байгууллагуудад танил тал ихтэй, улс төрч, шашны нэрт зүтгэлтэн гэх мэт эмчээс болгоомжлох хэрэгтэй. Тэд хэдий нэр хүндтэй ч амьдрал дээр таны хүсэл шаардлагад нийцэх эмч биш байх нь элбэг.

Шүдний салбарын орон нутгийн мэргэжлийн байгууллагууд

Таны оршин суугаа газар нутагт харгалзан орон нутгийн эрүүл мэндийн байгуулагууд нь Төрийн болон төрийн бус байгууллагуудыг төлөөлөн ажилладаг. Эрүүл мэндийн газрын ажилтнууд нь тухайн бүс нутгийн шүдний эмнэлгүүд болон мэргэжилтнүүдтэй байнга харьцдаг тул шүдний эмч нарын талаар мэдлэг сайтай байдаг. Боломжтой бол та цаг гарган эрүүл мэндийн газрын ажилтайнтай биечлэн уулзаж асуух хэрэгтэй. Энд бас нэг сул тал байгаа нь манай орны нөхцөлд эрүүл мэндийн газрын ажилтнууд нь ихэнхдээ шүдний салбарын хүн биш байх тул бүр нарийн зүйлсийг мэдэхгүй байх нь элбэг.

 

 

 

 


Tag:Шүдний эмч, dentist, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
avatar