Сурвалжийн орой тайрах эмчилгээ Apicoectomy
04-Oct-2014 2080 0.0 5

Зарим үед шүдний рентген зургийг харах үед шүдний сурвалжийн орой орчимд их хэмжээний үрэвслийн голомт байгаа нь илэрвэл сурвалжийн сувгийн оройг тайрах Apicoectomy эмчилгээг хийх шийдвэр гаргана. Энэхүү ажилбарыг гүйцэтгэхдээ үрэвсэлтэй сурвалжийн орой орчимын буйлан дээр зүслэг хийж нээгээд орой хэсгээс бага зэрэг тайрж аваад зориулалтын материалаар ломбодоод буцааж хаагаад салстад оёдол тавьдаг. Шарх эдгэртэл хэсэг хугацаанд тэр хэсэгт ялимгүй өвдөх зэргээр таагүй байдал үүсэх бөгөөд антибиоток болон бусад эмчилгээ тодорхой хугацаанд хэрэглэх тул аажимдаа энэ байдал намжина. 





Зурган дээр харагдаж байгаа тод хар хэсгүүд нь шүдний сурвалжийн орой орчимд их хэмжээний үрэвсэл байгаа болохоор ясны эдийн эрдэсжилт алдагдсаныг илэрхийлж байна. (From Wood
NK: Review of diagnosis, oral medicine, radiology, and treatment planning, ed 4, St Louis, 1999,
Зурган дээр дарж томруулж харна уу

1.    Давуу тал
Сурвалжийн оройг тайрах мэс ажилбар нь түргэн хугацаанд хийгддэг хөнгөн ажилбар бөгөөд үүний дараа шүдний төлөв байдал түргэн хугацаанд сайжирдаг. Шархны эдгэрэлт мөн хурдан, эдгэрэлтийн явц бараг мэдэгдэхгүй. Шүд амны өндийд үүргээ гүйцэтгэхэд бэлэн болно.

2.    Сул тал
Зарим хүнд шарх эдгэртлээ хэдэн долоо хоногийн турш таагүй байдал үргэлжилж болно. Гэхдээ энэ нь зөвхөн хүнээсээ шалтгаална. Мэс ажилбарын төлбөр нь бусад эмчилгээнээс ялимгүй их байж болно.

3.    Эрсдэл
Apicoectomy эмчилгээ нь хоншоор болон эрүүний үүдэн бүлгийн шүдэнд ямар нэг эрсдэлгүй байдаг бол бага араа, араа бүлгийн шүдэнд хийхэд ялимгүй түвэгтэй учир түүнээс шалтгаалсан зарим нэг эрсдэлт нөхцөл үүсэж болно. Ховор тохиолдолд дараах эрсдэлүүд үүсч болно. Мэс ажилбар гүйцэтгэх явцад мэдрэлийг цочроосноос болж тэр хэсэг нэлэнхүйдээ мэдрэхүйгээ алдагдах, хагалгааны явцад хамрын дайвар хөндийд халдвар оруулах, хөрш шүдийг гэмтээх.
Энэ эмчилгээг хийлгэхийн өмнө шүдний эмчээсээ таны шүдний эмчилгээний үед ямар эрсдэлт хүчин зүйл тохиолдож болохыг сайтар лавлах хэрэгтэй.

4.    Эмчилгээний хувилбар
Хэрэв эмч тань Apicoectomy эмчилгээ хийе гэж зөвлөх юм бол танд тийм ч олон эмчилгээний хувилбар сонголт байхгүй гэсэн үг. Та шүдээ авхуулж болно. Эсвэл юу болохыг нь харья гээд хэсэг хугацаанд юу ч хийлгүй орхиж болох юм.

5.    Төлбөр
Тус эмчилгээ нь ерөнхий мэргэжлийн шүдний эмч, шүдний сувгийн эмчилгээний эмчийн хувьд тэдгээрийн хийдэг бусад эмчилгээтэй харьцуулбал арай хүнд ажилбарт тооцогдох тул төлбөр нь сувгийн эмчилгээ болон бусадтай харьцуулахад арай өндөр байх нь бий.

6.    Эмчилэлгүй орхивол юу болох вэ
Хэрэв эмчлэлгүй орхих юм бол үрэвсэл шүдний оройгоос эргэн тойрны ясны эдрүү дамжиж нөхцөл байдал улам хүндрэх болно. Өвдөлт таагүй байдал улам ихсэнэ. Гэсэн хэдий ч ховор тохиолдолд тухайн хүнээсээ шалтгаалан халдварын голомт ихсэлгүйгээр тэр орчимдоо байх нь бий.





Gordon J Christensen "A Consumer's Guide to Dentistry" номноос хэсэгчилэн орчуулав

 


Tag:apicoectomy, Шүдний эмчилгээ, Шүдний сувгийн эмчилгээ

Бусад мэдээлэл:
avatar
Shudnii yozoor hesegt iim asuudal garlaa. Araagaa awuulmaargui bna. Uur yamar emchilgee hiih we
avatar
1
Яг бодитоор хараагүй болохоор шууд тийм эмчилгээ хийлгэ гэж хэлэх нь түвэгтэй. Иймд өөрийн үзүүлдэг шүдний эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Асуулт асуусанд баярлалаа
avatar
Сурвалжийн оройг тайруулхад төлбөр нь ойролцоогоор хэд вэ
avatar
deed araa tsootson yuma lombo hiilgeh gehleer hiij bolohgui avah heregtei gehiin ovodj barihgui baiga zaaval avhuulah heregtei yu avhuulhaar yamar negen zoviur ilreh bolvuu
avatar