Сувгийн эмчилгээний дараа өнгө хувирсан шүдний эмчилгээ Bleaching Discolored Root Canal–Treated Teeth
04-Oct-2014 2271 0.0 0

Сувгийн эмчилгээ хийснээс хэдэн сарын дараа эсвэл жилийн дараа шүдний өнгө аажим хувирч хүрэн бор, саарал, цэнхэр, ногоон, шар зэрэг өнгөтэй болж болно. Хэрэв сувгийн эмчилгээний дараа шүдэнд бүрээс хийсэн бол шүдний өнгө хувирч байгаа нь бүрээсэн доороос анзаарагдахгүй. Харин бүрээс хийгээгүй бол эмчилгээний дараа өнгө хэрхэн хувирч байгаа болон хэрхэн эвдэрч цуурч байгаа зэрэг нь илт ажиглагдна. Сувгийн эмчилгээний дараа шүдний өнгө хувирсаныг засдэг нэлээд олон төрлийн эмчилгээний аргачлал байдаг.








Сувгийн эмчилгээний дараа өнгө нь хувирсан дээд үүдэн шүдийг бүрээсээр (crown) сэргээсэн байдал
Зураг дээр дарж томруулж харна уу

1.    Давуу тал
Сувгийн эмчилгээний дараах шүдний өнгө засах нь үнэ өртөг боломжийн нэлээд эртний уламжлалт арга юм.

2.    Сул тал
Шүд хэсэг хугацааны дараа ахиад л өнгөө өөрчилж болно. Гэхдээ энэ үед дахиад цайруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

3.    Эрсдэл
Ерөнхийдөө бол бараг эрсдэлгүй эмчилгээ юм. Гэхдээ ховор тохиолдолд шүдний сурвалжийн бүтэц алдагдаж хэврэгшсэнээс шүдийг авахаас өөр аргагүй болох нь бий. Гэхдээ ингэж сурвалж хатингаршиж хэврэгших нь маш ховор тохиолдно.  

4.    Эмчилгээний хувилбар
Энэ эмчилгээний өөр хамгийн амархан бөгөөд хурдан хувилбар бол шүдэнд бүрээс хийлгэх юм. Тухайн шүд нь хөрш шүдтэйгээ өнгө адил болох бөгөөд бүрээс нь удаан хугацаанд тогтвортой байх боломжтой. Өөр нэг арга бол үнэхээр шүдний өнгө байн байн хувираад тэр нь сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд зарлага өндөртэй санагдаж байгаа бол шүдээ авхуулж болох юм. Уг шүдээ авхуулаад хөрш шүднүүдэд нь тулгуурласан гүүрэлсэн шүдэлбэр хийлгэж болно. Гэхдээ гүүрэлсэн шүдэлбэр хийх үед эоүүл шүдийг их хэмжээгээр зорж гэмтээдэг гэдгийг санах хэрэгтэй.
Бүр өөр арга бол шүдээ хайхралгүй тэр чигт нь орхих. Гэхдээ үүдэн шүдний өнгө хувиралт бол таны цаашдын үйл ажиллагаанд таныг бусадтай харьцахад дандаа сөрөг сэтгэгдэл төрүүлэх том асуудал болно гэдгийн анхаараарай.

5.    Өртөг
Дан ганц цайруулалт хийлгэх нь бол харьцангуй хямд. Харин шүдэндээ бүрээс хийлгэх бол нэлээд өртөг өндөр байх бол тухайн шүдээ авхуулаад гүүрэлсэн шүдэлбэр хийлгэх нь бүр их өртөг шаардсан эмчилгээ болно.

6.    Тэр чигт нь үлдээх
Таны нийгмийн харилцаанд дандаа сөрөг байдал үүсгэж болох юм.


Gordon J Christensen "A Consumer's Guide to Dentistry" номноос хэсэгчилэн орчуулав



 


Tag:шүд цоорох өвчин, шүдний ломбо, Шүдний эмчилгээ, Шүдний сувгийн эмчилгээ

Бусад мэдээлэл:
avatar