Өнгөний өөрчлөлттэй шүд
04-Oct-2014 1117 0.0 0

Шүдний өнгө хувиралт нь маш олон шалтгаантай эмгэг юм. Шалтгаануудыг нь зарим нэгээс нь дурдвал:

- Бага насанд химийн ямар нэгэн хорт нэгдлээр хордох
- Хүүхдийн сүүн шүдний гэмтэл байнгын шүдний эх үүсвэрт нөлөөлөх
- Ундны усны фтор хэт их байх
- Хүүхэд насны өвчлөлийн үед зарим нэг эмнээс болж
- Металл ломбоноос болж
- Идэх уух хүнсний будагч бодисын нөлөөллөөс болж
         гэх мэтчилэн маш олон шалтгаантай байна.

Өнгөний өөрчлөлттэй шүдтэй хүмүүс дараахэмчилгээний хувилбаруудаас сонгон эмчлүүлэх боломжтой.

- Шүдний гадаргууг цэвэрлэх, өнгөлөх үйлчилгээ
- Шүд цайруулалт
- Пааландуулах
- Металл ломбыг шүдний өнгө төст ломбоор солиулах
- Нүүрэвч хийлгэх
- Бүрээс хийлгэх
 


Tag:шүдний өнгөний өөрчлөлт, шүдний согог, шүдний гоо засал

Бусад мэдээлэл:
avatar