Үүдэн шүд хоорондын зай (Diastemas)
04-Oct-2014 2561 0.0 0

Зарим нэг улс орны отог омгуудын дунд үүдэн шүдний хооронд үүссэн зайг онцгой тохиолдол гэж хүндэтгэн үзэх тохиолдол бий. Гэвч орчин үеийн соёлт хүн төрөлхтөнд үүдэн шүдний хоорондын зай нь шүдний гажигт тооцогдох бөгөөд түүнийг ямар нэг аргаар харагдахгүй болгохыг хүн бүр эрмэлздэг.

Энэхүү шүдний гажиг нь дараах шалтгаануудтай байна.
- Шүд шүдний эгнээний нумтайгаа харьцуулахад жижиг хэмжээтэй
- Сүүн үүдэн шүд нь ямар нэг шалтгааны улмаас саатсанаас
- Хөрш шүднүүд шилжилтэнд нь саад болсоноос
- Уруулын хөвч богино
- Шүдний дутуу хөгжил

Шүд хоорондын зай нь зарим хүмүүст маш амархан засагддаг бол заримд нь засахад маш төвөгтэй байх нь ч бий. Шүд завсрын зайг тухай өвчтөн өөрөө тэрэндээ эмзэглэж үнэхээр засуулах чин эрмэлзэлтэй байгаа тохиолдолд хялбахан гүйцэтгэх боломжтой.

Шүд хоорондын завсрыг засах дараах эмчилгээний хувилбарууд байна:

- Шүдний гажиг заслын эмчилгээ (Аппарат зүүх)
- Шүд пааландах
- Нүүрэвч наах
- Бүрээс хийх
 


Tag:Шүдний гажиг, шүдний завсар, диастема, шүдний гоо засал

Бусад мэдээлэл:
avatar