Шүдний элэгдэл
04-Oct-2014 1234 0.0 0

Ямар ч шүд хүний амьдралын жамаар аажим аажим элэгдсээр л байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хүний шүд хэвийн нөхцөлд зажлалтын улмаас жилдээ үсний ширхэгийн түвшний хэмжээнд элэгддэг гэнэ. Гэхдээ л шүдний физиологийн хэвийн элэгдэлийг хүний насжилтыг тодорхойлох шууд нотолгоо болгох нь зохимжгүй юм. Нөгөө талаар нийт хүн амын гуравны нэг хувийн шүдний элэгдэл нь хэвийн элэгдэл гэж үздэг хэмжээнээс илүү ихээр элэгдэлд өртсөн байдаг.  Эдгээр хүмүүс нь шүдээ хэвийн хэмжээнээс их хавирдаг байж магадгүй бөгөөд дийлэнх хэсэг нь бруксизм гэж нэрлэдэг нойрон дундаа шүдээ хавирах эмгэгтэй байдаг.

Үүний улмаас зарим нэг хүмүүсийн шүд нь цөгцний өндрийнхөө ихэнх хэсгийг байхгүй болтол элэгдсэн байх бөгөөд инээх үед шүдгүй мэт харагддаг. Шүдний элэгдлийн уг шалтгаан нь их хүнд учир элэгдсэн шүдийг эмчлэх нь бас төдийлэн хялбар зүйл биш юм.

Дараах эмчилгээний хувилбарууд байж болно:

- Пааландах
- Нүүрэвч хийх
- Бүрээс хийх
- Гажиг заслын эмчилгээ
- Тулгуур эдийн мэс засал (буйл тайрах мэс ажилбар)
- Шүд хамгаалах ялтас зүүлгэж элэгдэл даамжирахаас сэргийлэх


Tag:шүдний гоо засал, шүдний элэгдэл, эмгэг элэгдэл

Бусад мэдээлэл:
avatar