Шүдний хугарал
04-Oct-2014 1363 0.0 0

Зарим нэг улс оронд бараг хоёр хүүхдийн нэг нь хүүхэд насандаа үүдэн шүдээ хугалж байсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь гэр бүлийн хувьд томоохон асуудал дэгдээх бөгөөд хүүхдийн гадна төрхөнд сөргөөр нөлөөлдөг. Харин насанд хүрэгчдийн хувьд шүдний хугарал харьцангуй цөөн тохиолдно. (Манай улсын хувьд насанд хүрэгчдийн дунд харьцангуй өндөр хувьтай байдаг нь архины зүй бус хэрэглээтэй холбоотой)

 Хэрэв шүдний хугарал цөгцний голоор бөгөөд шүдний хөндий нээгдсэн байвал заавал сувгийн эмчилгээ хийх шаардлагатай. Шүдний хугарал буйлнаас доод түвшинд байвал буйл тайрах мэс ажилбар гүйцэтгэж шүдний үзэмжийг сайжруулна.

Шүдний хугарлын үед дараах эмчилгээний хувилбаруудаас сонгож эмчлүүлэх боломжтой.

- Пааландуулах
- Нүүрэвч хийлгэх
- Бүрээс хийлгэх
- Шүдээ авхуулах
- Сувгийн эмчилгээ хийлгэх
 


Tag:хугарлын эмчилгээ, шүдний хугарал, шүдний гоо засал

Бусад мэдээлэл:
avatar