Шүдний нүүрэвч (Veneer) эмчилгээ
05-Oct-2014 3.0 0

Шүдний нүүрэвч (Veneer) наах гоо сайхны эмчилгээ нь зөвхөн 2 удаагийн ирэлтээр хүний шүдний хэлбэр дүрс, өнгө үзэмжийг өөрчилсөнөөр инээмсэглэлийг гайхамшигтай өөрчилж чадах орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.

Нүүрэвч хэмээх энэ хумс шиг нимгэхэн зүйл нь шүдний гоо заслын шинжлэх ухааны маш чухал ололт юм.  Нүүрэвчийг бэлтгэхдээ шүдний үүдэвч талын гадаргуугаас маш нимгэхэн өөлж, шүдний хэвийг аваад, лабораторид компьютерийн тусламжтайгаар өндөр нарийвчлалын дор zircouium материалаар зорж бэлтгээд, шүдний өнгөний тохиргоог шаазангийн нөсөөгөөр хүссэн түвшинд тохируулаад шүдний гадаргууд зориулалтын хүчиллэг цавуугаар нааж бэхэлдэг. Үүний үр дүнд шүдний өнгө хэлбэр гайхамшигтай өөрчлөгдөх тул энэхүү аргыг урлаг соёлын одууд дэлхийн хэмжээнд өргөн ашигладаг тул Hollywood Smile нэрээр нь олон нийт сайн мэддэг.





Шүдний паалангийн эмгэгтэй үүдэн шүдийг нүүрэвчээр шүдний хэлбэр дүрсийг зассан байдал
Зурган дээр дарж томруулж харна уу



Шүдний нүүрэвчийг контакт линзтэй харьцуулж харуулсан нь



1.    Давуу тал
Нүүрэвч хийхэд шүдний гадаргууг бүрээс (Crown) хийхээс маш бага өөлдөг тул шүдний хатуу эдийг бага гэмтээх хэдий ч шүдний хэлбэр дүрс, өнгө үзэмжийг маш сайн сэргээж өгдөг.

2.    Сул тал
Шүдний гадаргуугаас бага зэрэгэ өөлж авдаг. Цохилт, доргилт, гэмтлийн үед шаазан нүүрэвч нь хагарч магадгүй тул эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх  хатуу хоол хүнс идэхдээ маш болгоомжтой байх ёстой. Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих ёстой.

3.    Эрсдэл
Шүдний хэлбэр дүрсийг нэлээд өөрчилж хийгдэж байгаа тул буйланд шүргэлцэх хэсгүүдэд буйл цочрох, тэр хэсэгт зарим тохиолдолд шүдний цоорол үүсч болох тул амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж эмчийн хяналтанд цаг тухай бүрт нь хянуулж, тодорхой хугацаанд иж бүрэн цэвэрлэгээ хийлгэж байх нь зөв. 

4.    Эмчилгээний хувилбар
Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж
1.    Бүрээс хийлгэх
2.    Пааландуулах
3.    Шүд цайруулах
4.    Шүдийг зүлгэж өнгөлөх
5.    Гажиг заслын эмчилгээ зэргээс сонгон хэрэглэх боломжтой.


5.    Өртөг
Нүүрэвч эмчилгээ нь зарим нэг төрлийн бүрээс хийлгэхээс хямд байж магадгүй ч пааландуулах, зүлгэж өнгөлөх, шүд цайруулах эмчилгээнээс хамаагүй өндөр өртөгтэй эмчилгээ юм.

6.    Шүдээ тэр чигт нь үлдээх
Шүдний талаас ямар нэг хүндрэл үүсгэхгүй ч нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой элдэв саад бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй.








 


Tag:хиймэл шүд, нүүрэвч эмчилгээ, Шүдний эмчилгээ, шүдний гоо засал, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:
avatar