Хоршилт, зуулт, Эрүүний үе, Эрүүний үений эмгэг (Occlusion, Bite, TMJ, TMD)
16-Oct-2014 0.0 2

Саяхныг хүртэл хоршихуй гэдэг зүйлд шүдний салбар төдийлөн ач холбогдол өгдөггүй байлаа. Иймд шүдний эмч нарын ихэнх нь хоршихуйгаас шалтгаалсан эмгэг өөрчилөлтийг эмчлэх хангалттай онолын болон практик дадал байхгүй байна. Хоршихуйн тухай ойлголт нь шүдийг хоршихуйд нь тааруулж өөр хооронд нь шилжүүлдэг тул шүдний гажиг засалд илүү их ач холбогдолтой юм шиг боловч шүдний бусад салбар болох нүүр амны согог засал, тулгуур эдийн эмгэг судлал, мэс засал, шүдний ерөнхий эмчилгээ зэрэгт бүгдэд нь  temporomandibular dysfunction (TMD) эсвэл  temporomandibular joints (TMJ) гэх нэр томьёог өргөн ашигладаг болохыг ном хэвлэлээс харж болно.


Мэргэжлийн үүднээс бол TMD гэдэг нэр томьёо нь ямар нэг өвчин эмгэгийн тухай бол TMJ гэдэг нь эрүүний үений анатомын бүтцийн тухай нэр томьёолол юм.
Shud.mn сайтын Эрүүний үений эмгэг буланд ерөнхийдөө TMD-ийн талаар цуврал байдлаар өгүүлэл оруулах тул та тэндээс эрүүний үений эмгэгийн талаар мэдээлэл авах боломжтой.
Хүний биеийн араг ясны хэмжээ ерөнхийдөө бол шүдний эх үүсвэр тавигдаж шүдлэхээс өмнө хэсэг тус бүрээрээ тогтсон горимын дагуу хэлбэрждэг. Харин хүүхдийн сүүн шүд болон байнгын шүд шүдлэлт нь араг ясны хэлбэржилтээс хамааралгүйгээр буюу тогтсон горимын дагуу бус эмх замбараагүй байдлаар нэг нэгээрээ дээр доор шүдэлдэг бөгөөд шүдний хэмжээ, хоншоор болон эрүүний хэмжээ, эрүү гавлын харьцаа зэрэг нь  тухайн хүүхдийн биеийн ерөнхий эрүүл мэнд, дадал хэвшил, зуршил зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг. Хэрэв түүнд нөлөөлөх эдгээр хүчин зүйлс нь байгалийн өгөгдөлийн дагуу хэвийн бол шүдний хоршилт хэвийн үүсч зөв зуулттай болно. Харин тэдгээр нөлөөлөгч хүчин зүйлсийн аль нэг нь л буру тийш шилжвэл түүний нөлөөгөөр шүдний хэвийн хоршилт алдагдаж эмгэг хоршилт үүсэх бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний эгнээний гажигууд үүснэ.


Гажиг, эмгэг үүсгэдэг өөр бусад хүчин зүйлст  удамшлын хүчин зүйл, эрүүний ясны дутуу хөгжил, гэмтэл, шүдний ломбо, авагддаггүй шүдэлбэр, үений артрит зэрэг өвчнүүд хамаарна.
Эмгэг зуулт нь Эрүүний үений эмгэг (TMD) үүсхэд шууд нөлөөлөх үү? Гэсэн асуулт байж болох юм.
Тэгвэл үүнд үгүй гэж хариулна. Хэдийгээр хэвийн бус зуулт нь TMD-г үүсгэх хүчин зүйлд хамаардаг ч эрүүний үений харьцаа нэгэнт тухайн хоршилтондоо дассан бол түүнийг өөрчилөхгүй л бол ямар нэгэн цочрол үүсэхгүй. Энэхүү асуулт нь шүдний мэргэжилтнүүдийн дунд маш их маргаан үүсгэдэг боловч энэ талаар тоймтой хариулт өгөх нь Эрүүний үений эмгэгийн чиглэлээр мэргэшсэн эмч л юм. Дээр өгүүлсэнчилэн шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь энэ эмгэгийн талаар ойлголт байхгүй бөгөөд тус тусдаа өөр өөр тайлбар хэлж өвчтөнүүдийг төөрөгдөлд оруулах нь бий.

Бэлтгэсэн Ч.Гантөмөр

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн багш

University of Tokushima, Japan-ы докторант

 


Tag:эрүүний үений эмгэг

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar
ene tohioldold haana uzuulj zuwolgoo awah we?
avatar
0
Энэ чиглэлээр 1-р эмнэлгийн Эрүү Нүүрний Мэс Заслын тасаг болон 32-ын тойрогт байрлах Шүд эрүү нүүрний эмнэлэгт хандаж үзүүлэх хэрэгтэй.
avatar