Хэрэв та бүх шүдээ авхуулчихвал ямар шинж тэмдэг үүсэх вэ?
17-Oct-2014 0.0 0

Ямар нэг шалтгаанаар бүх шүд нь унасан хүнд үүсэх өвөрмөц төлөв байдлыг мэргэжлийн хэллэгээр бүрэн шүдгүйдэл гэж томьёолдог. 


Өнөгийн бадлаар дэлхийн хэмжээнд хэдэн зуун сая хүмүүс бүрэн шүдгүйдэлд өртөөд байна.  Гэсэн хэдий ч ундны усыг фторжуулах, фтороор баяжуулсан эмны эрүүл ахуйн бүтээгдэхүүн хэрэглэх, хоол хүнсний чанар сайжирч байгаа, амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшил, бүтээгдэхүүний нэр төрөл сайжирч байгаа зэргээс шалтгаалан бүрэн шүдгүйдэлд өртөх байдал нь улс орнуудын хувьд багассаар л байна. 


Бүрэн шүдгүйдэлд өртсөн хүнд дараах өвөрмөц шинж тэмдэгүүд илэрдэг. 
1.Нүүр унжих. Бүрэн шүдгүй болсон хүнд ясны эдийн хатингаршил явагдсаны улмаас ялангуяа хамрын доор орчимд булчингийн цаанаас тулах ясан эдэн тулгуургүй болсоны улмаас уруул цөмийж, амны булан унждаг. Үүний улмаас хүний нүүр царай илүү овор нэмж байгаа наснаасаа илүү хөгшин харагддаг. Эрүүний бүрэн шүдгүйдэлд өртсөн хүний эрүү ам хамхих үед хэвийн хүнийхээс илүү ихээр шаамийж харагддаг бол зарим нэг хүн шүдэлбэрийг нь авсаны дараа эрүү болон хоншоороо хооронд нь нийлүүлж чадахгүй байх нь ч бий. 
2. Ясны эдийн хатингаршил. Эрүүнд үлдсэн сүүлийн шүдийг авсаны дараа ясны эдийн хатингаршил зогсолтгүй үрэлжилэх бөгөөд жил тутам багассаар эрүүний ясны шүдний эгнээний тулгуур хэсгээс багахан хувь нь л үлддэг. Ясны эд алдагдаж хатингршсаар шүдний эгнээний ердийн төлөв байдлын ердөө 1/3 хэмжээний ясан эд л үлдэх нь бий. Энэхүү амш бага хэмжээний тулгуур яс нь ялангуяа эрүүний шүдэлбэрийн тогтоцод маш сөргөөр нөлөөлдөг.
3. Хоол хүнс зажлах, бутлах чадвар алдагдана
Бүрэн шүдгүйдэлд өртсөн эхний жилүүдэд ясны эдийн хатингаршил харьцангуй бага байх тул зүүсэн шүдэлбэрийн хоол хүнс зажлах бутлах үзүүлэлт тийм ч муугүй үзүүлэлттэй байх боловч ясны эдийн хатингаршил нэмэгдэх тусам энэхүү үзүүлэлт нь огцом буурч сүүлдээ шүдэлбэрээрээ хоол хүнс зажлах ямарч боломжгүй болдог. Хэдийгээр хоол хүнс зажлах үзүүлэлт боломжийн гэж байгаа ч энэ нь амьд шүдний хоол хүнс зажлах үзүүлэлттэй харьцуулахад өчүүхэн жаахан хэсэг нь юм. Гэхдээ л хиймэл шүдэлбэр нь уг хүнд хоол хүнс идэхэд нэмэр болох бөгөөд хиймэл шүдэлбэргүй бол тухайн хүн зөвхөн шингэн эсвэл зөөлөн нухаш маягийн хоол хүнс л идэх боломжтой.
4. Хэл яриа, дуу авианд өөрчлөлт гарна
Шүдний эгнээ нь амны хөндийн хайрцаг үүсгэж дуу авиа гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүрэн шүдгүйдлийн дараа тухайн хүний хэл тулгуургүй болох тул ямар нэг хатуу гийгүүлэгч авиаг дуудахад төвөгтэй болно. Үүний улмаас тухайн хүний яриаг ойлгоход түвэгтэй болж дультраа мэт сонсогдоно. 

 


Tag:edentulous, complete denture, бүрэн шүдгүйдэл, хиймэл шүд

Бусад мэдээлэл:
avatar