Шүдний эмчээс өөр мэргэжилтэн шүд цайруулах эмчилгээг хийх эрхгүй болохыг шүүхээс баталгаажуулж өглөө
22-Oct-2014 1240 0.0 0

Ливингстон, Англи улс: Шотландийн гоо сайхан ч Caroline Sumpter нь Dentawhite in Glasgow-аас  Megawhite Teeth Whitening Licence худалдан авах үедээ тэрээр ямар нэг хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй байсан байна. Харин тэрээр энэ нь хууль бус гэдгийг мэдэх үедээ компаниас яаравчлан мөнгөө буцааж авахаар шаардсан боловч тус компани түүнд татгалзсан хариу өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт түүний ийнхүү зарга хийсний ачаар Мужийн шүүх зөвхөн усгай зөвшөөрөлтэй шүдний эмч л ганцхан шүд цайруулах үйлчилгээ эрхлэх болохыг хуулийн дагуу дахин баталгаажуулж өглөө.


Энэхүү шийдвэр гаргахад шүүх иргэн Sumpter-ийн нотлох баримт нь тэрээр шүдний эмч энэ эмчилгээг дан ганцаар хийхгүй гэсэн хуурамч мэдээлэлд үндэслэн худалдан авсаныг үндэслэлтэй гэж үзсэн байна.


1984 онд батлагдсан Шүдний эмчийн хуулийн дагуу бол зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий шүдний эмч, эрүүл ахуйч, клиникийн шүдний техникч (эмчийн зааврын дагуу) нар л 0,1-6%-ийн устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүнээр шүд цайруулах үйл ажиллагааг явуулах эрхтэй юм байна.
 British Dental Health Foundation-ий гүйцэтгэх захирал Dr Nigel Carter энэхүү шүүхийн шийдвэрийг шүд цайруулалтын техникч нар хуулийн цоорхойг ашиглах гэж оролдож байсан үйл явдалд эцсийн хариу өглөө гэж үзэж байна. Түүнийхээр бол одоо Их Британий General Dental Council мөн энэхүү шийдвэрийг дэмжиж яаралтай тогтоол гаргах ёстой. Энэ нь шүд цайруулалтыг хууль бусаар хийх эрх авсан Sumpter зэрэг хүмүүсийг зүгээр орхиж болохгүй гэсэн үг юм гэсэн байна.


Их Британий General Dental Council өнгөрсөн жилүүдэд хууль бусаар шүд цайруулалт хийсэн шүдний эмч бус хэд хэдэн тохиолдлуудад шалгалт явуулж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Dundee-ийн нэг эрүүл ахуйч бталгаагүй тусгай зөвшөөрөл ашиглан шүд цайруулах үйлчилгээ явуулсан болохыг илрүүлсэн байна.


Glasgow-д байралдаг Dentawhite нь сүлийн үеийн өндөр хүчин чадалтай гэгдэх лазер цайруулагчийг үйлдвэрлэдэг боловч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ энэхүү шүд цайруулах үйл ажиллагаа нь шүдний эмнэлэгт заавал хийх зүйл биш тухайн хүн өөрөө тохируулаад гэртээч хэрэглэж болно гэсэн байна.

 


Tag:шүд цайруулах

Бусад мэдээлэл:
avatar