Гажиг заслын эмчилгээ өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж амжилтанд нөлөөлдөг
29-Oct-2014 825 0.0 0

Их Британи улс: Их Британи улсын амны хөндийн эрүүл мэндийн сан болон Align Technology компаний хамтран явуулсан үндэсний хэмжээний санал асуулгаар нийт оролцогчдын ¼ хэсэг нь өөрийн шүднийхээ төлөв байдалд сэтгэл хангалуун биш байдаг нь тогтоогдсон байна. Түүнчилэн санал асуулгад оролцогчид шүднийхээ гажигийг засуулчихвал өөртөө итгэлтэй байдал дээшилнэ гэж үзэж байна. Гэвч судалгаанд хамрагдсан хүмүүсийн 1/3 хэсэг нь шүдний гажиг заслын эмчилгээг ямар ч насны хүмүүс хийлгэх боломжтой гэдгийг мэдэхгүй байлаа.

Судалгаанд хамрагдсан нийт британчуудын 27% нь өөрийн шүдний байдалдаа сэтгэл хангалуун биш байсан бөгөөд энэхүү дутагдалтай тал нь түүний амьдралын олон асуудалд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.   70% нь зураг авхуулахдаа нүүр дүүрэн инээмсэглэж чаддаггүй гэсэн бол 45% нь энэ байдлаасаа ичиж өөртөө итгэлтэй бус болсон гэсэн байна. Ойролцоогоор 10% нь түүний инээмсэглэлийн сөрөг байдал хувийн амьдралд нь маш муугаар нөлөөлж байсан гэжээ.
Хэрэв шүдний гажигаа засуулбал амьдралын ямар асудлуудад эерэг хандлага гарах вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 76% нь өөртөө итгэлтэй байдал дээшилнэ гэсэн бол 20% бусадтай харьцах харьцаанд өөрчлөлт гарна, 10% нь ажлын амжилтанд нөлөөлж албан тушаалын карьерт эерэгээр нөлөөлнө гэж хариулсан байна.


Судалгаанд оролцогчдын 33% нь шүдний гажигийг ямар ч насанд засуулах боломжтой гэдгийг мэддэггүй болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүмүүсийн ихэнхэд нь гажиг заслын авагддаггүй зэмсгийн гадна үзэмж таалагддаггүй тул төмөр брэкет зүүхийн тулд гажиг заслын эмчид хэзээ ч очиж байгаагүй гэсэн байна.


Хүйсийн хувьд авч үзвэл шүдний гажиг заслын эмчилгээ нь хувийн карьерт маш сайн нөлөөлдөг гэж үзэх үзэл эрчүүдийн дунд эмэгтэйчүүдээс илүү байсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд гажиг заслын зэмсэг зүүх дургүй бөгөөд энэ нь гоо сайханд сөргөөр нөлөөлж, өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж, сэтгэл санааны хувьд тайван бус байдал үүсгэдэг гэж үздэг байна.


Гэсэн хэдий ч орчин үед гажиг заслын эмчилгээний олон дэвшилтэт зэмсэгүүд бий болсон бөгөөд  Align Technology компаний хувьд металл брекет зэмсгийн зэрэгцээ тунгалаг Invisalign зэмсэг хамт хэрэглэх боломж олгож байгаа юм байна. Ердийн гажиг заслын зэмсгээс ялгаатай нь энэ зэмсэг нь металл нумгүй учир зүүсэн байгаа нь бараг мэдэгддэггүй. Компаний мэдээллээр бол энэ зэмсгийг дэлхийн өнцөг булан бүрт 2,5 сая хүн хэрэглэж байгаа бөгөөд олонд танигдсан урлагийн одууд болох Жастин Бибер, Жизель Бундхен, Ева Лонгори нар хэрэглэж шүдний гажигаа засуулсан байна.

 


Tag:шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
avatar