"Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн Өдөр" зохион байгуулна
04-Nov-2014 0.0 0

Женев, Швейцари улс: Ирэх жилийн 3-р сарын 20 өдөр дэлхий даяар 2 сая шүдний эмч мэргэжилтнүүд нэгэн зэрэг World Oral Health Day (WOHD 2015) буюу Амны хөндийн эрүүл мэндийн даян дэлхийн өдөрлөгийг тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэхүү арга хэмжээний хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хүрээнд FDI World Dental Federation болон Dental Tribune International (DTI) урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус хоёр байгууллага хамтран дэлхий нийтийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг олгоход чиглэгдсэн сонин хэвлэл, онлайн мэдээлэл гаргах юм байна.


Жил бүрийн 3-р сарын 20-ы өдөр FDI-ийн гишүүн Шүдний Холбоод, шүдний сургуулиуд, шүдний эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч компаниуд хамтран олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох үүднээс Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн өдрийг зохион байгуулж хэвшээд байна.

Дэлхий нийтийн хэмжээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын тухай www.shud.mn сайт тухай бүрт нь мэдээлэл оруулах болно.

 

 


Tag:мэдээлэл, амны хөндийн эрүүл мэндийн өдөр

Бусад мэдээлэл:
avatar