Буйлнаас цус гарах эмгэг
04-Nov-2014 3.0 0

Зарим үед хатуу хоол хүнс зажлаж байх үед эсвэл шүд угаах үед, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед буйлнаас цус гарах нь бий. Хэрэв яг хаанаас цус гарч байна гэдгээ олж чадах юм бол яг тэр хэсэгт буйл нь ердийн буйлнаас илүү улайсан харагдана. Хэрэв буйлнаас цус гарч байгаа л бол түүнийг дахин аль болох цочроохгүй байхын тулд хатуу хоол хүнс идэхдээ, шүд угаахдаа, шүдний завсар цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.


Буйлнаас цус гарах нь ихэнхдээ буйлны үрэвслийн эсвэл шүдний холбоосын үрэвслийн үед ясны эдэд гарч буй өөрчилөлтийн шинж тэмдэг болж илэрдэг.   


Хэрэв буйлнаас цус гарах нь богино хугацаанд үргэлжлээд заримдаа зүгээр болчихож байвал энэ нь буйлны үрэвслийн шинж тэмдэг байж болно. Харин удаан хугацаанд үргэлжлээд зүгээр болохгүй байвал энэ нь шүдний холбоосын үрэвслийн улмаас ясны эдэд өөрчилөлт гарсан байна гэж ойлгох боломжтой. Буйлнаас цус гаралтыг хайхралгүй орхих аль эсвэл өөрөө эмчилэх гэж оролдох хэрэггүй. Зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандах нь чухал.


Шүдний эмч дараах эмчилгээнүүдийн аль нэгийг сонгон эмчилгээ хийнэ.
1.    Шүд цэвэрлэх
2.    Шүдний чулуу цэвэрлэх
3.    Шүдний холбоос эдийн мэс засал


Tag:буйлны үрэвсэл

Бусад мэдээлэл:
avatar