Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фторын үүрэг
05-Nov-2014 2699 2.0 0

Фтор нь амны хөндийд ормогц гидроксиапатиттай урвалд орж фтортапатит үүсгэдэг. Энэхүү фторапатит нь шүдний гадаргууд байснаараа шүдний гадаргууг хүчиллэг орчинд тэсвэртэй болгодог. Мөн фтор нь эрдсийн алдагдлыг шууд зогсоож эрдэсжүүлэх процессийг дэмжиж ажилладаг. Амны хөндийн нянгуудын ялгаруулж буй хорнуудын хоруу чанарыг саармагжуулдаг. Түүнчилэн бас нэг өөр сайн чанар нь судалгаагаар нотлогдсоноор бол фтор нь шүдний цоорол үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг өнгөр үүсэх процессийг саатуулдаг.  


Фтор нь зөвхөн шүдний цоорлын эрт үед эрдэсгүйжих процессийг саатуулдаг бус томоохон хэмжээний цоорлын үед ч цоорлыг зогсоох үйлчилэлтэй болох нь батлагдаад байна.
Орчин үед шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд фторыг өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд фтортой оо хэрэглэх, ундны усыг фторжуулах зэргээр тухайн хүн өөрөө зохицуулан хэрэглэх хямд төсөр аргуудыг хэрэглэж байна.


Эдгээрээс хамгийн өргөн ашигладаг энгийн арга нь фтортой оогоор шүдээ угаах юм. 1000 ppm фторын агууламж бүхий шүдний оо нь ямар нэг онцгой хоол хүнсний хэрэглээний хязгаарлалт байхгүй байсан ч цоорлыг 30%-аар бууруулдаг байна. Фтортой оог маш олон компаниуд олон төрөлөөр үйлдвэрлэж байгаа ч өнөөг хүртэл яг тэр оо нь тэрнээсээ илүү гэх нотолгоо байхгүй байна. Эдгээр оонууд нь найрлагандаа sodium fluoride (NaF) эсвэл mono-fluorophosphate (MFP) ал нэгийг нь агуулдаг. Фторын агууламжийн хэмжээ нь өөр хоорондоо харилцан адилгүй бөгөөд 200-250 ppm агууламжтайг нь хүүхдийн шүдний оо, 1000-1500 ppm агууламжтайг нь насанд хүрэгчид хэрэглэдэг бол цооролд өртөх маш өндөр эрсдэлтэй нөхцөлд зориулан том хүн болон хүүхдэд ч хэрэглэж болох оог 2500-5000 ppm агууламжтайгаар үйлдвэрлэдэг.


Фторыг хэрэглэх бусад аргуудад фторт шахмал, гель, лак, бохь, ам зайлагч шингэн зэрэг хамаарна. Фторын өндөр агууламжтай концентрацитай гелийг бол зөвхөн жороор олгохоор заасан байдаг. Ийм төрлийн гелийн фторын агууламж нь 12300ppm хүртэл байх бөгөөд APF (acidulated phosphate fluoride) нэгдлийг агуулдаг. Хяналтгүй өөрөө дур мэдэн хэрэглэх нь хувь хүнд маш өндөр эрсдэлтэй учир 6 долоо хоногийн зайтайгаар хэрэглэдэг.


Фторт лак нь амны хөндийд тогтоц сайн учир эрдэсжүүлэх эмчилгээнд ашиглахад тохиромжтой байдаг. Фторт лак нь 2600 ppm фтор агуулдаг. Фторт эмчилгээг хийх үед насанд хүрэгчдийн хувьд өдөрт 5мг/кг тун нь хоруу чанартайд тооцогддог гэдгийг санах хэрэгтэй. Иймд насанд хүрэгчид фторын өндөр агууламжтай оог гэр орондоо эмчилгээний зарчимаар хэрэглэж байх үедээ бага насны хүүхэдээс аль болох хол байлгах нь чухал.

 


Tag:урьдчилан сэргийлэлт, фтор

Бусад мэдээлэл:
avatar