Интернэт донтолт
09-Nov-2014 2701 5.0 0

Интернэт донтолт гэж юу вэ?
Интернэт донтолт гэдэг нь интернэтийн орчиноос хамааралт байдал нь хувь хүний ердийн амьдралын хэв маягийг дарангуйлж  ар гэр, найз нөхөд, хайртай хүмүүс, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг сүүлийн үед их хэмжээгээр тархаад байгаа донтох сэтгэлзүйн эмгэгийн нэгэн шинэ төрөл юм. Интернэтийн донтолтыг интернэт хамааралт байдал интернэт шунал гэж нэрлэх нь ч бий.


Орчин үед интернэтийн донтолт нь ямар хор уршиг дагуулж байна вэ?
Интернэт донтолтын талаар явуулсан үндэсний хэмжээний тандалт судалгаагаар интернэт донтолт нь хүн амын дунд өргөн тархсан бусад төрлийн архи уух, тамхи таталт, бэлгийн гаж донтолт зэргээс илүү их хор уршиг, аюул занал учруулж байгаа нь тогтоогдсон байна. Интернэт донтолт нь хувь хүнд сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчилөлт, нийгмийн харилцааны эмгэг, сэтгэл түгшил зэрэг хор хөнөөлийг учруулж байгаа бөгөөд интернэтийн бодит бус виртуал орчин нь ихэнхдээ бодит амьдралаас хөндийрсөн хэвийн бус сэтгэлзүйн төлөв үүсгэснээс хувь хүн бодит амьдралын орчинд нийцэж чадахгүй сэтгэл гутралд орох шалтгаан болж байна.


Интернэтэд донтогчдийн 75% нь интерактив онлайн харилцаа буюу сошл медиа, онлайн тоглоом зэрэгт донтсон байдаг бөгөөд интернэтийн орчинд шинэ харилцаа үүсгэх, хамтран тоглох зэрэг нь бодит амьдралын нөхцөл байдлаас илүү хялбар байдаг нь ийнхүү түүнд дурлах улмаар донтоход хүргэж байгаа юм байна. Түүнчилэн интернэт донтолтын хэлбэрт цаг үргэлж интэрнэт ухаж ямар нэг зүйл хайх, интэрнэт дээр ямар нэг зүйл постлож түүнээсээ сэтгэлзүйн таашаал авах блог бичих хүртэл хамаарах юм байна.


Одоогоор интернэт донтолт хэр их тархаад байна вэ?
Судалгаагаар АНУ-ын хэмжээнд 8 хүний 1 нь интэрнэтийг хэвийн бусаар хэрэглэдэг гэсэн бол энэ байдал нь Хятад, Тайвань, БНСУ улсуудын хувьд илүү ноцтой байдалд хүрч хүн амынх нь 30 гаран хувь нь хэдийнэ интэрнэтийн хэвийн бус хэрэглээтэй гэсэн түвшинд хүрсэн байна.


Интернэт донтолтыг Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс ноцтой эмгэгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна уу?
2014 онд Итали Улсын Милан хотод анх удаа Интернэт донтолт сэдвийн дор Олон улсын конференц зохион байгуулагдсан нь дэлхийн улс орнууд интернэт донтолтыг ноцтой аюул учруулах зүйл гэж хүлээн зөвшөөрч эхэлсэнийг илтгэж байна. Уг коференцид БНСУ анх удаа үндэсний хэмжээний интернэтийн орчиноос урьдчилан сэргийлэх иж бүрэн хөтөлбөрөө таницуулсан нь бусад орнуудад үлгэр жишээ авахуйц шинэ санаа болоод байна.
Одоогоор БНХАУ болон Япон зэрэг орнууд интэрнэт донтогчдыг эмчилэх тусгай зориулалтын эмчилгээний газруудыг кэмп байдлаар зохион байгуулж байгаа бол Австрали улс анх удаа өсвөр насныханд зориулсан интэрнэт донтолтыг эмчилэх хөтөлбөр боловсруулсанаа танилцуулсан байна. Итали улсын хувьд Милан болон Ром хотуудад энэ төрлийн сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүсийг эмчилэх эмчилгээний тусгай төвүүдийг байгуулаад байна.

 


Tag:интернэт донтолт, танин мэдэхүй

Бусад мэдээлэл:
avatar