Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо
10-Nov-2014 0.0 0

ANGELES, USA: Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.


UCLA-ийн Шүдний Сургуулийн судлаачид сүүлийн 10 гаран жил шүлсний биомаркерийг дагнан судлаж байна. Энэ удаагийн судалгаагаар судлаачид 165 сая генетик дарааллыг судлаж үзээд шүлс нь олон өвчний биомаркер болох RNA-ийн маш олон хувилбаруудыг агуулдаг болохыг илрүүлсэнээр түүн дээр нь үндэслэн тухайн өвчнүүдийг эрт оношлох боломжтой болохыг тогтоосон байна.


Судлаачдын мэдээлж байгаагаар энэ удаа шүлсэнд агуулагдах RNA-ийн мүлекулуудад нэлээд өргөн хүрээний судалгаа хийгдсэн байна. Судалгаагаар шүлс нь найрлагандаа төрөл бүрийн өвчнийг ялган оношлоход чухал нөлөөтэй цусанд агуулагддаг молекулуудтай ижил түвшний маш олон молекулууд агуулдаг болохыг илрүүлсэн байна. Одоогоор тэд урьд нь тодорхой бус байсан 327 төрлийг хамруулаад нийтдээ шүлсэнд агуулагддаг 400 гаран төрлийн circular RNA илрүүлээд байна. Шүлсэнд агуулагдах microRNA-ийн түвшинг цус болон биеийн бусад шингэн дэх агууламжтай харьцуулж үзэхэд агууламж нь ижил төстэй байсан бөгөөд шүлсний дээжээр биед буй microRNA-ийн түвшнийг тодорхойлох боломжтой болох нь тогтоогдсон байна.


Судалгааны багийн ахлагч Dr. David Wong шүлсний дээжийг ашиглан удахгүй 2-р төрлийн чихрийн шижин, ходоодны хавдар болон бусад олон төрлийн өвчнийг шүдний эмч нар өдөр тутмын үзлэгийнхээ зэрэгцээгээр оношлох боломжтой болно гэж амлаж байна. Энэхүү судалгааны эрэл хайгуул нь өвчний оношлогооны төхөөрөмжийн өөрөө өөрийгөө оношлох шинэ төрөл зүйл гарган авахад чиглэгдэж байна гэж тэрээр мөн хэллээ.


Энэхүү судалгаа нь 2015 оны 1-р сард Clinical Chemistry journal-д Molecular Diagnostics: A Revolution in Progress гарчигтайгаар нийтлэгдэх юм байна.

 


Tag:оношлогоо, урьдчилан сэргийлэлт

Бусад мэдээлэл:
avatar