Halitosis буюу амны эвгүй үнэр гэж юу вэ?
10-Nov-2014 0.0 0

Бидний эргэн тойронд маш олон хүмүүс амны эвгүй үнэрээсээ санаа зовж амьдардаг.  Амны эвгүй үнэр нь хувь хүний нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг таагүй зүйл юм. Өглөө өдөр, хурал, цуглаан уулзалтын үед амнаасаа эвгүй үнэр гарч байгаа биш байгаа гэж зовиурлах нь хувь хүний өөртөө илгэлтэй байдлыг алдагдуулж ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлдөг. Амны эвгүй үнэр нь ихэвчилэн буйл болон хэлний орчимд үүсдэг бөгөөд үнэр үүсгэж буй гол хүчин зүйл нь амны хөндийн нянгийн ялагруулж буй хорт бодис, хоол хүнсний жижиг хэсгүүдийн ялзарал зэрэг юм. Амны хөндийд хоол хүнсний зүйлс ялзарал үүсч тэр нь нянгийн ялрагуулж буй бодисуудтай холилдон хүхэрлэг нэгдэл үүсгэх бөгөөд уг нэгдэл нь амны хөндийн таагүй үнэрийг үүсгэдэг гэж үздэг.


Амны эвгүй үнэрийн шалтгаан юу вэ?
Амны таагүй үнэр үүсгэх гол шалтгаан нь амны эрүүл ахуйг хангалтгүй сахисны улмаас шүдний завсар ховилоор наалдаж үлдсэн хоол хүнсний жижиг хэсгүүдийн ялзарал болон буйлны үрэвсэл, нягнийг ялгаруулж буй хорт нэгдлүүд хавсарга юм.


Амны эвгүй үнэр нь амны хөндийгөөс өөр гарал үүсэлтэй байж болох уу?
Амны таагүй үнэр нь чихрийн шижин, бөөр болон элэгний үйл ажиллагааны эмгэг өвчтэй хүмүүст өвчний шинж тэмдэг байдлаар илэрч болно. Амны эвгүй үнэрт  ам хуурайших өвчин болон тамхи таталт зэрэг нь бүүр их сөрөг нөлөө үзүүлдэг. Туяа эмчилгээ хийлгэж буй хадвартай өвчтөнгүүдийн ам хуурайшдаг. Түүнчилэн амны эвгүй үнэр гарахад стресс, хоол сойх, гормоны өөрчилөлт, хурхиралт зэрэг нөлөөлдөг. Харин хэлний уг хэсгээс эвгүй үнэр гарч байгаа нь мэдэгдэж байвал энэ нь хамрын угийн эмгэгтэй холбоотой байж болно.


Амны эвгүй үнэрийг дарахад шүлс яагаад тийм чухал үүрэгтэй байдаг юм болоо?
Шүлс нь амны үнэрийг хэвийн байлгахад маш чухал зүйл бөгөөд хоол хүнсний үлдэгдэл болон нянгийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг угааж цэвэрлэн амны хэвийн үнэрийг барьж байдаг. Хүн унтаж байх үед шүлсний булчирхайн үйл ажиллагаа багассаны улмаас шүлс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь амны хөндийд нянгууд маш ихээр үржихэд нөлөөлдөг. Иймд та бүхэн өглөө босоод цайгаа ухын өмнө шүдээ угааж байх нь зүйтэй юм. Түүнчилэн өглөөний амны эвгүй үнэрийн шалтгаанд өлсгөлөн ходоод нэмэр болдог. Иймд та өглөөний цайгаа уулгүй гарах нь хэдийгээр амаа угаасан ч гэсэн эвгүй үнэр үнэртэх шалтгаан болно гэдгийг ямагт санах нь чухал.


Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн амны үнэрт нөлөөлдөг нь үнэн үү?
Халуун ногоотой хоол хүнс тухайлбал сонгино болон сармис агуулсан хоол хүнс хүний аманд хоол идсэний дараа угаахгүй бол 72 цаг хүртэл хадгалагдах боломжтой байдаг. Сонгины үнэр нь хүний ходоодонд шингээд буцаж уушгиар дамжин амьсгалаар үнэртдэг.


Амны эвгүй үнэрийг хэрхэн арчилах ёстой вэ?
Хамгийн чухал нь амны хөндийн эрүүл ахуй маш сайн сахих хэрэгтэй. Шүдээ өдөрт хамгийн багаар 2 удаа сойздож угаах хэрэгтэй ба шүд хоорондын завсрыг шүдний утсаар цэвэрлэж байх нь чухал. Шүдээ сойздож угаахын зэрэгцээ хэл, хацар болоны амны ёроол хэсгийг мөн сойзоор угааж нян микробуудыг цэвэрлэх хэрэгтэй. Хэлийг сойздож угаахаас гадна зориулалтын хэлний өнгөр хусагчийг ашиглах нь зөв. Сахаргүй бохь зажилах нь зайлшгүй тохиолдолд амны үнэр дарахад нөлөөлнө. Хэрэв та амандаа шүдэлбэр болон амны зэмсэг зүүдэг бол түүнээс шалтгаалан амны үнэр гарч байж болзошгүй тул зэмсгийг зүүхийн өмнө зориулалтын цэвэрлэгч материалаар цэвэрлэж байх нь чухал. 

Та ам зайлагч шингэн, амны үнэр дарагч цацлага зэргийг хэрэглэхээр шийдсэн бол түүний өмнө шүдний эмчээс зөвлөгөө авах нь чухал. Зарим төрлийн бүтээгдэхүүнүүд нь амны үнэрийг зөвхөн хэсэг хугацаанд л дардаг бөгөөд та эмчид үзүүлэн үнэр гарах үндсэн шалтгаанаа тодруулах нь чухал юм.

 


Tag:амны эрүүл ахуй, амны эвгүй үнэр

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar