Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн Өдөрт зориулсан “Smile for life” сурталчилгааны компанит ажил эхэллээ
11-Nov-2014 0.0 0

GENEVA, Switzerland: Өнгөрсөн Лхагва гаригт FDI World Dental Federation Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн Өдөр (World Oral Health Day 2015)-ийн хүрээнд эрүүл шүд болон буйл нь инээмсэглэлд ямар чухал болохыг таниулах, сурталчилах зорилгоор “Smile for life” сурталчилгааны компанит ажилаа эхлүүллээ. Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 3-р сарын 20 өдөр дэлхий нийтээр нэгэн зэрэг тэмдэглэж байхаар тогтсон бөгөөд олон нийтэд амны хөндийн эрүүл хэндийн мэдлэг боловсрол олгох энэхүү томоохон арга хэмжээнд дэлхийн шүдний салбарын бүх холбоо, төрийн бус байгууллагууд, оюутан залуучууд, шүдний эмч нар, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч пүүс компаниуд нэгэн зэрэг оролцож хамтран ажиллах юм.

Өнөөдөр дэлхийн хүн амын 90 гаран хувь нь амьдралынхаа туршид ямар нэгэн шүдний гаралтай болон амны хөндийн өвчнүүдээр өвдсөн байдаг боловч амны хөндийн эрүүл ахуйг өдөр тутам сайн сахивал уг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой төдийгүй өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой юм. WOHD 2015 “Smile for life” арга хэмжээнд (“It’s time to …”) уриаг ашиглаж байгаа бөгөөд орон бүрийн шүдний холбоод өөрийн нутаг дэвсгэрийн амны хөндийн эрүүл мэндийн онцлогт тохируулан түүний араас зохих үгийг залган уриа болгох ажээ.


FDI World Dental Federation-ы ерөнхийлөгч Dr Tin Chun Wong “Smile for life сурталчилгааны компанит ажил нь хүн хүүхэд наснаас ахимаг нас хүртлээ бүхий л амьдралынхаа турш амны эрүүл ахуйг сайн сахиснаар амны хөндийн өвчнүүдээсурьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сануулахад оршино. 2013-2014 оны Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн өдрийг зарим орнууд хамтран тэмдэглэсэн бол бид энэ удаад онлайн ертөнцийг ашиглан илүү олон орон хамруулж, илүү олон тооны оролцогчтойгоор тэмдэглэхээр зорьж байна” гэсэн байна.


FDI-ийн Гүйцэтгэх захирал Jean-Luc Eiselé “Бид дэлхийн хүн бүр энэ чухал өдрийг тэмдэглэхийг дэмжиж ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцогчид ‘Smile for life’ компанит ажлын веб хуудаснаас уг арга хэмжээний лого, плакат, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хүссэнээрээ татаж авах боломжтой. Түүнчилэн уг веб хуудаснаас өнгөрсөн жилүүдийн арга хэмжээний тухай мэдээлэл авч World Oral Health Day 2015-ын төлөвлөгөөнд өөрийн санаа бодлыг нэмэрлэх боломжтой ” гэж мэдээлж байна.


Одоогийн байдлаар FDI нь World Oral Health Day 2015 арга хэмжээг ивээн тэтгүүлэхээр LISTERINE, Unilever, Henry Schein болон Wrigley Oral Healthcare Program гэсэн 4 глобал түншийг сонгон хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа юм байна.

 


Tag:амны хөндийн эрүүл мэндийн өдөр

Бусад мэдээлэл:
avatar