Уушигны хорт хавдрыг эрт үед нь шүлсээр оношлох боломжтой боллоо
01-Дек-2014 0.0 0

LOS ANGELES, USA: Шүдний салбарын судлаачид уушигны хавдрын мутацийг шүлсэнд тодорхойлох чадвартай нэгэн онцгой шинэ технологийг хөгжүүлж байна. Судлаачид удаа дараагийн туршилтаараа энэхүү технологийг ашиглан хүний шүлсэнд цусны сийвэнгийн нэгэн адил хавдрын эсийн үйл ажиллагааны өөрчилөлтийг үр дүнтэйгээр тодорхойлж болохыг батлан харуулаад байна. Энэхүү шинэ төрлийн  оношлогооны технологийг хүний биед хор хөнөөл багатай хавдрыг түргэн хугацаанд тодорхойлдог арга гэж үзэж байна.
Энэхүү шинэ аргачлалыг  electric field-induced release and measurement (EFIRM), гэж нэрлэдэг бөгөөд Калифорний Их Сургууль (UCLA) хөгжүүлж байгаа юм байна. Судлаачдын баталж байгаагаар энэхүү сорил нь уушигны хавдрыг генийн мутацид орсон хучуур эдийн өсөлтийн факторт үндэслэн эрт үед түргэн хугацаанд тодорхойлох боломжтой гэнэ.


Хорт хавдрыг оношилдог уламжлалт аргачлал нь ихэвчилэн эдийн биофси авахад үндэслэдэг бөгөөд энэ нь хүний бид гэмтэл учруулдаг, үнэтэй бөгөөд цаг хугацаа их шаарддаг аргачлал юм. Харин энэхүү шинэ төрлийн EFIRM  аргачлал нь олон тооны электрохимийн сенсоруудын тусламжтайгаар генийн мутацийг хүний биеийн шингэнд шууд тодорхойлох боломж олгож байгаагаараа өндөр үр дүнтэй юм. Өвчтөний бага зэргийн шүлсний дээжинд 10 минутын дотор шижилгээ хийх боломжтой гэж судлаачид хэлж байна.
Энэхүү сорилын үр дүнг хянаж баталгаажуулах эмнэлзүйн туршилт судалгааг 40 хүнд хийж үзэхэд шижилгээний үр дүн уламжлалт bronchoscopy-д суурилсан шинжилгээний үр дүнтэй тохирч байсан байна.


Энэхүү шинэ төрлийн оношлуур бүтээх эрэл хайгуул нь уушигны хавдрыг эрт оношлох хүний биед хор хөнөөл багатай шинэ төрлийн сорил бүтээхэд дэмжлэг болох юм. Хорт хавдрын өвчнийг эрт илрүүлэн оншлох нь өвчний амь насыг аврах маш чухал зүйл юм. Энэхүү шинэ төрлийн оношлуурыг эдийн ДНХ сорил болон тухайн хавдар нь ДНХ ялган авах хэмжээнд хүрээгүй бол  биопси авах зэрэг шинжилгээний аргуудтай хослуулан хэрэглэж болно.


Энэхүү судалгаа нь  "Noninvasive Saliva-Based EGFR Gene Mutation Detection in Patients with Lung Cancer" гарчигтайгаар American Journal of Respiratory and Critical Care Medicine-ы 11-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:
avatar