Шүдний тулгуур эдийн өвчин Африк гаралтай Америкчуудын бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөж байна
02-Dec-2014 0.0 0

PHILADELPHIA, USA:  Саяхан хийгдсэн судалгаагаар шүдний тулгуур эдийн өвчтэй Африк гаралтай Америкчууд нь шүдний тулгуур эдийн өвчингүй хүмүүсээс 4 дахин их архаг бөөрний үрэвсэлд өртөх магадлалтай болох нь тогтоогдсон байна.
Энэхүү судалгаанаас өмнө хийгдсэн олон судалгаануудаас Африк гаралтай Америкчуудын дунд шүдний тулгуур эдийн өвчин бусад цагаан арьс америкчуудаас бараг 2 дахин их байгаа нь тогтоогдсон байдаг.


Энэ удаагийн Калифорний Их Сургуулийн хийсэн судалгаанд шүдний иж бүрэн хэмжээний шинжилгээ хийлгэсэн 699 насанд хүрсэн Африк гаралтай Америкчууд хамрагдсан байна. Судалгааны хяналтын хугацаа дунджаар 4,8 жил үргэлжилсэн бөгөөд тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүсийн дундах бөөрний архаг үрэвсэл тулгуур эдийн үрэвсэлгүй хүмүүсийнхээс 4,2 дахин их байсан байна.
“Шүдний тулгуур эдийн өвчин нь урьдчилан сэргийлж болдог, эмчилж болдог өвчин тул энэ өвчнийг гол болгон авч үзсэнээр одоогийн үндэстэн ястны хамааралтай бөөрний өвчнүүдийг бууруулах боломжтой болох юм” гэж Анагаах Ухааны сургуулийн багш Dr. Vanessa Grubbs хэлж байна.


Dr. Vanessa Grubbs эмчийн энэхүү илтгэл нь “he Association Between Periodontal Disease and Kidney Function Decline in African Americans: The Jackson Heart Study” нэртэй бөгөөд Америкийн бөөрний Холбооны томоохон арга хэмжээнүүдийн нэг болох Kidney Week 2014-д хэлэлцүүлэгдсэн байна.


Энэхүү арга хэмжээ нь 2014 оны 11-р сарын 11-16 хооронд Philadelphia-ийн Pennsylvania Convention Center-т болсон байна.


Tag:тулгуур эдийн үрэвсэл, буйлны үрэвсэл

Бусад мэдээлэл:
avatar