Шүд хэт мэдрэгших өвчний тархалт
04-Dec-2014 0.0 0

Chabanski and Gillam (1997) нарын судалгаагаар шүд хэт мэдрэгших өвчний тархалт нь аль ус орон гэдгээс мөн тухайн судалгаа явуулсан аргачлалаасаа хамаарч дунджаар 8-38% гэж үзсэн байна. АНУ-ын хувьд шүдний хэт мэдрэгшилд өртсөн хүмүүсийн тоо 40 сая гаран байна. (Kanapka 1990)


Ирландийн судлаачид 250 өвчтөн дээр судалгаа хийж үзэхэд шүдний хэт мэдрэгшилтэй өвчтөн 57,2% нь байсан байна. Насны бүлгээр үзвэл 30-39 насанд илүү их тохиолдол бүртгэгдсэн байна. Ер нь шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчдийн талаас их хувь нь шүдний хэт мэдрэгшилд ямар нэг хэмжээгээр заавал өртсөн байдаг бөгөөд 30-40 настнуудын дунд илүү их тохиолддог нь судалгаанаас харагдаж байна.


Тайвань улсын судлаачид 780 хүнд судалгаа хийхэд талаас их хувь нь шүдний хэт мэдрэгшилтэй байсан байна. Бага араа болон араа бүлшийн шүд нь хэт мэдрэгшилд илүү их өртөмтгий бөгөөд үүдэн шүдэнд харьцангуй бага тохиолдож байсан байна. (Liu et al. 1998)
Шүдний хэт мэдрэгшил нь шүдний холбоос эдийн үрэвсэлт өвчтэй хүмүүст ердийн өвчтөнүүдээс хамаагүй илүү их тохиолдож байсан байна. Chabinski et al. (1996) холбоос эдийн үрэвсэлт өвчинтэй 507 өвчтөнд хийсэн судалгаагаар 84% нь шүдний хэт мэдрэгшилтэй байсан байна.


Tag:шүдний өвдөлт

Бусад мэдээлэл:
avatar