100% цэвэр жүүс нь бага насны хүхдүүдэд шүдний цоорол үүсгэдэггүй
05-Dec-2014 0.0 0

BALTIMORE, USA: Шүдний мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд бага насны хүүхдэд жүүс, нүүрс төрөгчөөр баяжуулсан газтай ундаа зэрэг хүчиллэг төрлийн ундаа уулгах нь шүдний цоорол үүсгэдэг гэсэн уламжлалт ойлголт байдаг. Гэтэл саяхан АНУ-ын Балтиморын Мэрилэндийн Их Сургуулийн судлаачдын судалгаагаар байгалийн гаралтай 100% жимсний шүүс нь балчир хүүхдүүдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь тогтоогджээ.


Энэхүү судалгаанд 1999-2004 онуудад АНУ-ын хэмжээнд хийгдсэн Үндэсний хэмжээний Эрүүл Мэнд болон хүнсний хамаарлыг судалсан судалгааны материал болох 2-5 насны 2290 хүүхдийн өгөгдөлийг ашигласан бөгөөд үр дүн нь 100% байгалийн гаралтай жүүсний хэрэглээ нь хүүхдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь батлагдсан байна.  Судлаачид цэвэр байгалийн гаралтай жүүсийг тодорхой хэмжээнд хэрэглэх нь шүдний цоорол үүсгэхгүй бөгөөд хүүхдийн биеийн эрүүл мэндэд тустай гэж зөвлөж байна.


“Бидний судалгаа нь энэ талаар явагдсан бусад судалгааны үр дүнтэй нийцэж байгаа бөгөөд шүдний эмч мэргэжилтнүүд өөрийн үйлчлүүлэгчиддээ цэвэр байгалийн гаралтай жүүс нь шүдний цоорол үүсгэдэггүй гэж зөвлөж болно” гэж судлаачид хэллээ.
Энэхүү судалгаа нь  "Early Childhood Caries and Intake of 100 Percent Fruit Juice: Data from NHANES, 1999–2004," гарчигтайгаар Journal of the American Dental Association-ы 12-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:хүүхдийн шүд, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
avatar