Тансаг зэрэглэлийн шүдний сойз 3200 еврогоор худалдаалагдна
19-Dec-2014 1183 0.0 0

DÜSSELDORF, Germany: Ихэнх хүмүүсийн хувьд шүдний сойз бол ердийн өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэлүүдийн л нэг. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш бөгөөд энэ нь тодорхой хугацаанд сойзоо сольж байх боломж олгодог. Тэгвэл Reinast тансаг зэрэглэлийн шүдний сойзыг нэг авсан хүн түүнийг удаан хугацаанд хэрэглэж болох гэнэ. Энэ дээд зэрэглэлийн цэвэршүүлсэн титаны хайлшаар хийгдсэн сойзийг 3200 еврогоор худалдаалах юм байна. Энэ сойз нь анх Арабын зах зээлд зориулж Герман улсад үйлдвэрлэж байсан бол зорилтот зах зээл дээрээ байр сууриа нэгэнт олсон тул одоо онлайнаар дэлхий нийтэд худалдаалагдаж эхэлж байгаа гэнэ.


Уг сойзыг бүтээгчидийн зорилго нь шүдийг маш сайн цэвэрлэдэг мөртөө дизайны шийдлийн хувьд цаг хугацаанд хэзээ ч хуучирахгүй урт удаан хугацаанд ашиглагдах сойз бүтээх байсан гэнэ. Энэхүү удаан хугацаанд ашиглагддаг тансаг зэрэглэлийн сойз нь хэн нэгэнд өгөх хамгийн сайн бэлэг болно гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.  


Энэ сойз нь шүдний эмч нар болон инженерүүдийн хамтын ур ухаанаар бүтээгдсэн бүтээл бөгөөд 74 грамм жинтэй гадуураа нянгийн эсрэг бүрхэвчээр хучигдсан. Аманд орох хэсэг нь зөөлөн жийргэвчтэй бөгөөд түүнийг нь төрөл бүрийн өнгөний сонголттойгоор шийдэж өгсөн. Сойзийг хувь хүнд зориулан тусгайлан нэр, гэр бүлийн сүлд, компаний логотойгоор захиалан хийлгэж болно.
Ийм тансаг зэрэглэлийн сойз бүтээх санаа аль 2006 онд төрсөн бөгөөд түүнээс хойш 6 жилийн турш уг санааг хөгжүүлсэний дараа 2012 онд анхы бүтээгдэхүүн зах зээлд гарсан байна.

 


Tag:амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar