Австралийн сургуулиуд Зул сарын баярын бэлэг таяган чихэрт хориг тавьлаа
24-Dec-2014 0.0 0

BURPENGARY, Australia: Австрали улсын Queensland-ийн оюутнууд сургуулийн хүүхдүүдэд Зул сарын бэлэг болгож Таяган чихэр илгээхгүй байхыг анхаарууллаа. Энэхүү улаан цагаан алаглуулсан таяган чихэртэй бэлгийг Queensland-ийн сургуулийн хүүхдүүдийн талаас их хувь нь хүлээн авдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь тэдгээр хүүхдүүдийг чихрийн хэт их хэрэглээнээс сэргийлж байгаа юм байна. Австралийн Шүдний Холбоо ч мөн энэхүү алдартай чихэр нь амны хөндийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгийг сэрэмжлүүлсээр байна.


The Courier-Mail-д өгсөн  Burpengary State School-ийн Bradley Fox-ийн яриагаар бол тус сургууль нь энэхүү хориг арга хэмжээг  “Christmas Grinch” санаачилсан гэсэн ухуулга сурталчилгаа явуулж байгаа бөгөөд тэрээр их зөрүүд ааштай тул Зул сарын бэлгэнд чихэр оруулахыг зөвшөөрөхгүй байгаа гэж сурталчилах нь хүүхдүүдэд ойлгуулахад хялбар байгаа юм байна. “Christmas Grinch” нь австралийн хүүхэд бүрийн мэддэг Сантагийн эсрэг дүрийн баатар юм.


“Бид сургуулийн хэмжээнд эрүүл хооллолтын зөв загвар гарган авахын төлөө ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд үндэслэн Зул сарын баярын үеэр хүүхдүүдийн хэрэглэдэг чихрийн хэрэглээг өөрчилөхийг зорьж байна” “Бусад хүмүүс ч гэсэн бидний энэ Зул сарын баярын үеэр хүүхдүүдэд илгээж байгаа далд утгатай сануулгыг үзээд дор бүрдээ тунгаан бодож үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн тэрээр ярилцлагандаа дурджээ.


Bradley Fox-ийн тооцоолж үзсэнээр бол Зул сарын баярын үеэр тус сургууль дээр 25 000 орчим ширхэг таяган чихэр тараагддаг гэнэ. Түүний үзэж байгаагаар бол заавал ийм чихэр бэлэглэхийн оронд харандаа, үзэг, өөрийн гараар хийсэн ил захидал зэрэг үнэтэй бус зүйл тараах нь хэн хэндээ хэрэгтэй гэнэ.


Австралийн Шүдний Холбооны Амны Хөндийн Эрүүл Мэндийн комиссын дарга Dr Peter Alldritt ч мөн тус байгууллагын зүгээс энэхүү таяган чихэрт анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд “Хүүхдүүд энэ чихэрийг амандаа удаан байлгадаг нь амны хөндийн орчимд чихэрлэг ихдэж хүчил үүссэний улмаас шүдийг цоорол өртүүлэх муу талтай юм ” гэж анхааруулж байна.


Tag:шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar