Металл суурьтай авагддаг шүдэлбэр
19-Jan-2015 2090 5.0 0

Энэ шүдэлбэр нь хиймэл шүдний авагддаг төрөлд хамарах бөгөөд суурь тулгуур хэсгийг нь металлаар хийх тул маш бат бөх бөгөөд хуванцар шүдэлбэрийн адил хугарч гэмтэлгүйгээр удаан хугацаанд хэрэглэх боломжтой.
Энэ төрлийн хиймэл шүдийг шүдний эгнээний төрөл бүрийн согогуудын үед ашиглах боломжтой бөгөөд хоншоор болон эрүүний шүдний эгнээний нэг талын эсвэл хоёр талын хамгийн арын шүднүүд байхгүй төгсгөлийн согогийн үед хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг.


Түүнчилэн авагддаг хуванцар шүдний адил үүдэн бүлэг шүдний согогийн үед ч хэрэглэх боломжтой. Шүдний эгнээнд зарим нэг шүднүүд хөдөлгөөнтэй болсон тохиолдолд энэ шүдэлбэрийг ашиглаж чиг барих байдлаар шүдэнд тулгуур хийх боломжтой.


Металл суурьтай авагддаг шүдэлбэр нь ердийн дэгээн тогтоогууртай байхын зэрэгцээ нууц түгжээ, телескоп гальвани болон соронзон тогтоогууртайгаар мөн зохиомжилж болдог. Шүдэлбэрийг нууц түгжээ болон соронзон тогтоогууртай хийсэн тохиолдолд хөрш шүднээс бараг ялгарахгүй бөгөөд хоол хүнсийг зажлах бутлахад маш сайн нөгөө талаар авч цэвэрлэх боломжтой тул эмны хөндийн эрүүл ахуйн шаардлагад ч сайн нийцсэн шүдэлбэр болдог.


Энэ шүдэлбэрийг хийхэд эмчийн хувьд шүдэлбэрийн загварыг хэмжиж сайн төлөвлөгөө боловсруулах нь их чухал.
Шүдэлбэрийн эдэлгээний хугацаа 5-10 жил байна.

 


Tag:RPD, хиймэл шүд, металл шүдэлбэр, авагддаг шүдэлбэр

Бусад мэдээлэл:
avatar