Удахгүй имплантын хүндрэл үүсэхээс бохиор сэргийлдэг болно
12-Feb-2015 841 0.0 0

WÜRZURG, Germany: Имплант суулгасны дараа өвчтөнүүдийн 6-15 хувьд имплантын орчимын үрэвсэл буюу периимплантит үүсдэг. Германы судлаачид имплантын орчимын үрэвсэлийг оношлоход ашиглаж болох периимплантитын ялгаруулагч өвөрмөц ферментийг мэдэрмэгцээ гашуун амт ялгаруулдаг бохь бүтээж байгаа тухайгаа зарлалаа. Энэхүү бүтээл нь имплантын орчимын үрэвсэлийн оношлогоог түргэвчилж сайжруулна хэмээн судлаачид үзэж байна.

metalloproteinase-8 фермент нь шүдний холбоос эдийн үрэвслийн үед ялгардаг бол имплантын орчимын үрэсвлийн үед концентраци нь үлэмж ихээр нэмэгддэг байна. Würzburg Их Сургуулийн Фармакологи, Хоол хүнсний хими технологийн салбарын профессор Lorenz Meinel энэхүү бохь нь өөртөө гашуун амт бүхий пептидүүдийн гинжин хэлхээ бүхий нэгдэл агуулдаг бөгөөд периимплантитын улмаас шүлсэн дэх  metalloproteinase-8 ферментийн концентраци зохих түвшинээс давмагц гинжин хэлхээ хоорондоо барьцалдан холбогдож гашуун амт ялгаруулдаг гэж үйл ажиллагааны механизмыг нь тайлбарлаж байна.

Яваандаа энэхүү бохь нь имплант хийлгэсэн хүн болгоны өдөр тутмын хяналтын үзлэгийн зэрэгцээ заавал хэрэглэдэг зүйл болох юм байна. Тухайн бохийг зажлах үед гашуун амт амтагдах л юм бол өвчтөн эмчтэйгээ эргэж холбогдож имплантаа шалгуулах шаардлагатай гэнэ.

Судлаачид нэмэлтээр ийнхүү бохь бэлтгэх оношилгооны арга хэрэглэхийн зэрэгцээ тухай пептид гинжин хэлхээ бүхий бодисоор имплантын гадаргууг хучих арргыг мөн хөгжүүлж байна. Энэ тохиолдолд заавал бохь зажлалгүйгээр үрэвсэл үүсэнийг имплант өөрөө мэдэгдэх боломжтой юм байна.

Энэхүү судалгааны төслийг Щвейцарийн имплантын үйлдвэрлэгч Thommen medical болон Европын хэд хэдэн компаниуд судалгааны байгууллагууд хамтран хөгжүүлж байна. Судлаачид уг төслийн хүрээнд Европын Холбооны улсуудаас 1 сая Еврогийн санхүүжилт босгоод байгаа гэнэ.  


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar