Оссеоинтэгрэшн гэж юу вэ?
05-Mar-2015 4.0 0

Имплант суулгах үед мэс ажилбарын зорилго нь имплант суулгах ясны ормыг аль болох бага гэмтээх арга барилыг баримтлах юм. Зөөлөн эдийн өндөрлөг хэсгийг баримжаалан кортикал болон хөвсгөр ясанд өрмийн тусламжтайгаар суваг гаргаад түүндээ уг сувгаас ялимгүй өргөн шүдний имплант (шураг хэлбэртэй титан материалаар хийсэн төхөөрөмж) –ыг имплантын ором гэх зүйлрүү зөөлхөн эргүүлж суулгадаг.

 

Имплантыг шурагдаж оруулах үедээ орчмын ясны эдэд даралт учруулах нь захын судсыг дарж хангалттай цусан хангамж байхгүй болсоны улмаас имплантын гадаргуу болон ясны хооронд үхэжсэн эд үүсгэдэг. Энэхүү үхэжсэн эдийг зайлуулахаар үүссэн үрэвсэлийн хариу урвал нь оссеоинтэгрэшн үүсэж шарх эдгэрэх эхлэлийг тавьж өгдөг. Иймд оссеоинтэгрэшн гэдэг нь шинэ хэлбэржсэн яс болон металлын гадаргуугийн хооронд үүссэн шууд холбоо юм.

 

Имплантын хүзүүвч Implant neck

Имплантын гадаргуу болон эрдэсжсэн ясны эдийн хооронд үүсэх анхдагч тогтворжилт (initial stability) нь оссеоинтэгрэшн процесс эхлэх маш чухал эмзэг хүчин зүйл нь юм.

Имплантын анхдагч тогтворжилт нь голдуу кортикал ясны түвшинд үүсдэг. Имплантын хүзүүвч орчмын кортикал ясанд хүрэлцдэг хэсэгт хамгийн анх амьгүй хальсархаг ясны эдүүд наалдах бөгөөд эдгээр нь имплантын гадаргууд шинэ ясны эд үүсэх суурь хөрс нь болж өгдөг.

 

Имплантын их бие Implant body

Түүшин ясны cancellous хэсэгт орших имплантын их бие дээр ясны эд бороолох процесс дараах үе шатуудыг дамжин явагдана.() (Berglundh et al., 2003; Abrahamsson et al., 2004).

 

1.    Бүлэн үүсэх Clot formation

Имплантын эрчлээсүүдийн завсраар цус дүүрнэ. Цусны эритроцит, нейрофиль, макрофаг эсүүд фибрины сүлжээнд торлогдоно. Фибрин бүлэн нь нөжирч цаашдаа мөхлөнгөр эд болно. Коллаген ширхэгээр баялаг шинэ мөхлөнгөр эдийн дотор мезинхимийн эсүүд болон цусны судсууд ялгарал явагдана. (Fig. 1.1A,B).

2.    Яс хэлбэржих Bone modeling

Ясны чөмөгнөөс анхны остеобласт эсүүд нүүдэллэн ирж мөхлөнгөр эдийн дотор нэвтэрнэ. Нэг долоо хоногийн дараа цусны судсуудын эргэн тойронд байх мезинхим эдүүдийн дотор ясны матрикс (osteoid matrix) үүснэ. osteoid matrix-д гидроксиапатит хуримтлагдсанаар сүлжилдсэн ясан бүтэц (immature bone) үүснэ. Сүлжилдсэн ясжмаг бүтцийн зэрэгцээ цусны судасны хөгжил явагдана. Энэхүү ясжмаг бүтэц нь коллаген ширхэг, их хэмжээний остеоцит агуулах бөгөөд эрдсийн агууламж, нягтрал багатай байдаг. Энэ нь имплантуудын эрчлээс хоорондын завсрыг дүүргэж өрмөөр өрөмдсөн имплантын оромны ясны гадаргуу имплантын гадаргууны хооронд анхдагч ясжмаг холбоосыг үүсгэдэг. Энэхүү ясжмаг эд (woven bone)  болон имплантын гадаргуугийн хооронд үүссэн шууд холбоос нь оссеоинтэгрэшний анхдагч үе шатыг тодорхойлно. Аажимдаа ясжмаг эд (woven bone)  имплантын гадаргууг нэлэнхүйд нь бүрхэнэ.

3.   Ясны эдийн дахин хэлбэржилт Bone remodeling

Дараагийн долоо хоногоос остеоны концентр давхаргаас шинэ эд үүсч эхэлнэ. (woven bone)  маш түргэн хугацаанд остеоноор солигдох бөгөөд тэр нь цаашдаа бүрэн хэлбэржсэн яс (mature bone) болно. Остеон буюу lamellar bone нь шинэ бүрэлдэж буй ясны бат бэх бүтэц болдог бол ясны эдийн хувьд нэлээд сайн зохион байгуулагдсан бүтцийн элемент болдог.


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar