Шүдний сувгийн эмчилгээний эмч буюу эндодонтын эмч
14-May-2015 0.0 0

Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх сувагт байрлах зөөлөн эдийг эмчилэх чиглэлээр ажилладаг. Олон улсын практикт баклаврын сургалт дүүргэсний дараа дахин 2 жил энэ чиглэлээр суралцаж байж эмчлэх эрхийн лиценз авдаг.

Шүдний дотор талд судас мэдрэлийн багцаар дүүрэн шүдний зөөлөн эд буюу мэргэшлийн нэршилээр зөөлц гэдэг зүйл байдаг.

Шүдний зөөлц нь олон шалтгааны улмаас тухайлбал шүдний гүн цоорол, гэмтэл, хоршихуйн эмгэг зэргийн улмаас гэмтэж үрэвсдэг. Шүдний зөөлц гэмтсэнийг илэрхийлэх цорын ганц шинж тэмдэг нь шүдний өвдөлт юм. Шүдний өвдөлт нь баргийн хүн тэсвэрлэхийн аргагүй хүчтэй өвдөлтөнд тооцогддог тул түүнийг эмчилүүлж байж л хүний биеийн байдал дээрдэж ажил амьрал хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.

Энэ хүчтэй өвдөлтийг намжаахын тулд шүдний сувгийн эмчилгээний эмч шүдний доторх сувагт нэвтэрч зөөлөн эдийг эмчилдэг. Аль шүд вэ гэдгээсээ хамаарч шүднүүд нь нэгээс 4 хүртэл сувагтай байдаг.  Шүдний сувгийг эмчилэхдээ шүдний амны хөндий талаас цөгцөн дээр нь жижиг нүх өрөмдөж гаргаад түүгээрээ дамжуулан сувагт нэвтэрч сувагт байгаа зөөлөн эдийг сугалж авдаг. Үүний дараа гутта-перч гэж мэргэжлийн үүднээс нэрлэдэг резин төст материалыг зөөлцийн оронд чигжиж сувгийг дүүргэдэг. Дараа нь үүсгэсэн нүхээ зориулалтын цементээр битүүмжилж хаадаг.

Сувгийг эмчилэх үүнээс өөр олон төрлийн арга байх бөгөөд паст, хуванцар, металл зэрэг олон төрлийн материал байдаг. Шүдний зөөлөн эдийг авсаны дараа дээр өгүүлсэнчлэн сувгийг ломбодох бөгөөд хэрэв шүдний цөгц бат бэх найдвартай бус бол металл юмуу шилэн ширхэглэг, карбон голонцор сувагт байрлуулан цөгцний сул хэсэгт тулгуур болгож өгнө.

Судалгаанаас авч үзвэл шүдний сувгийн эмчилгээ нь 95%-ийн амжилттай байх бөгөөд ховортохиолдолд сувгийг нь эмчилсэн мөртөө шүдний өвдөлт арилахгүй байх нь бий.

Зарим үед шүдний сувгийн оройгоор дамжин халдвар орчны ясны эдэд тархсанаас болж apicectomy буюу сурвалжийн орой тайрах эмчилгээ хийх шаардлагатай болдог.  


Tag:Шүдний эмчилгээ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar