Нүүр Амны Мэс Засалч
14-May-2015 1259 0.0 0

Энэ салбарт мэргэшсэн эмчийг нүүр амны мэс засалч юмуу амны хөндийн мэс засалч гэж нэрлэх нь бий. Энэ эмч нь олон улсын хувьд DDS юмуу MD зэрэгтэй байх бөгөөд нүүр амны мэс заслын төгсөлтийн дараах сургалтын программыг дүүргэсэн байх ёстой. Амны хөндийн энгийн мэс ажилбарын нэг болох шүд авах мэс ажилбарыг ерөнхий мэргэжлийн шүдний эмч бүр гүйцэтгэдэг. Харин үүнээс илүү нарийн түвэгтэй эрүү нүүр орчмын гэмтэл бэртэл, идээ буглаат үрэвслийг нүүр амны мэс заслын эмч гардан эмчлэх шаардлагатай байдаг.

Нүүр амны мэс засалч нь ердийн өдөр тутмын шүд авах ажилбараас авхуулаад саатсан шүд, хорогүй болон хорт хавдар, эрүүний үений эмгэг, шүдний зуултын гажиг, нүүрний гоо сайхны мэс засал зэрэг олон төрлийн нарийн мэс заслуудыг гүйцэтгэдэг. Энэ салбарын мэргэжилтнүүд нь чих, хамар хоолой болон нөхөн сэргээх мэс заслын бусад мэргэжлийн салбаруудтай нягт уялдаатай ажилладаг. Шаардлагатай хүнд хэлбэрийн хагалгаануудын үед бусад салбарын мэргэжилтнүүдийн хамт хагалгааг гүйцэтгэдэг.


Tag:нүүр амны мэс засал, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar