Нүүр амны дүрс оношилгооны эмч
14-May-2015 848 1.0 0

Бүх шүдний эмч тэр тусмаа бүх шүдний эрүүл ахуйч нар ихэнх шүдний сувилагчид шүдний рентген зургийн оношлогооны талаар суурь мэдлэгтэй байдаг. Гэсэн хэдий ч толгой хүзүүний рентген зураг, эрүүний үений рентген зураг, бүх шүдийг нэгэн зэрэг харах дэлгэмэл рентген зураг зэргийг авах нь нэлээд нарийн түвэгтэй ажилбар гүйцэтгэх тул заавал мэргэжлийн хүний гүйцэтгэл шаардагддаг.

Иймд хөгжингүй орнуудад 2 жил төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан хүнд нүүр амны дүрс оношлогооны эмчийн эрх олгодог. Өндөр түвшний оношлогооны төвүүд рентген зургийн техникчийн зэрэгцээгээр заавал дүрс оношлогооны эмчтэй байж байж эрүү нүүр орчимын өвчин эмгэгийг ялган оношлох үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

 


Tag:рентген зураг, Шүдний эмчилгээ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar