Шүдний тулгуур эдийн эмч (Periodontics)
14-May-2015 1391 0.0 0

Зарим нүүр амны ерөнхий мэргэжлийн эмч өөрийн туршлагадаа үндэслэн буйл болон ясны эдийн зарим өвчнийг эмчилдэг боловч ерөнхийдөө олон улсын жишгээр бол энэ төрлийн нарийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах 2-3 жилийн сургалтаар бэлтгэдэг.

Эдгээр эмч нар нь шүдний эрүүний ясанд тулгуур болох бүтцүүд (яс, зөөлөн эд) болох буйл, холбоос эд, бусад эдүүдийн өвчин эмгэгийг эмчилэх, урьдчилан сэргийлэх мэдлэг чадраврай байдаг.

Тулгуур эдийн өвчин нь 30-аас дээш насны хүмүүст ихэнхдээ илэрдэг бөгөөд учир нь уг өвяин даамжихрах явцад өвдөлт тэр болгон үүсдэггүй тул хүмүүс түүнийг анзаарахгүй үл тоох томоохон шалтгаан болдог. Тулгуур эдийн өвчин нь иймд насанд хүрэгчдийн шүдээ авхуулахаас өөр аргагүй болох томоохон шалтгаан болдог.

Тулгуур эдийн өвчин үүсч байгаа нь бусад биеийн өвчин эмгэг шиг онцгойлж үзэх шинж тэмдэггүй байдаг. Шүдний гадаргууд өнгөр үүсэж тэр нь хатуурч шүдний чулуу болдог. Энэ нь буйлыг цочроон үрэвсүүлж угаах үед цус гардаг. Энэ үед нь шүдний чулууг цэвэрлэвэл буйл үрэвсэж улайх нь намжиж эргээд хэвийн байдалдаа шилждэг. Харин шүдний чулууг цаг тухайд нь цэвэрлүүлэлгүй, амны эрүүл ахуйг сахилгүй удаан хугацаанд явбал аажимдаа тэр орчимын ясны эд нь шимэгдэж, буйл шамарч, улмаар шүдний холбоос эд суларснаас шүд өөрөө аяндаа унах шалтгаан болно.

Иймд тулгуур эдийн өвчин нь амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиснаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.   


Tag:тулгуур эдийн өвчин, Шүдний эмчилгээ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar