Хиймэл шүдний эмч (Prosthodontics)
14-May-2015 1062 0.0 0

Олон нийтийн хувьд простоднт эмчийг хиймэл шүдний эмч гэж дууддаг ч мэргэжлийн хүрээнд нүүр амны согог засалч эмч гэж нэрлэдэг. Учир нь энэ мэргэжилтэн нь амны хөндий болон эрүү нүүрний эд эрхтнийг хиймэл аргаар нөхөн сэргээдэг мэргэжилтэн юм.

Нүүр амны ерөнхий мэргэжилийн эмч нар зарим нэг хиймэл шүдний ажилбарыг тухайлбал хэв авах, хиймэл шүд тааруулах зэргийг хийж гүйцэтгэж чаддаг ч авагддаггүй шүдэлбэр болон эрүү нүүрний согог засал зэргийн үед заавал тусгай бэлтгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагааг шаарддаг.

Нүүр амны согог засал (Prosthodontics) нь 3 томоохон хэмжээний салбараас бүрддэг. Авагддаггүй шүдэлбэр (1), Авагддаг шүдэлбэр (2), Эрүү нүүрний согог засал буюу хиймэл эрхтэн (3).

Олон улсын практикт эдгээр 3 салбарын аль нэгээр нь юмуу нэг хоёрыг нь хавсран эзэмших бол 3 болон түүнээс дээш жилийн төгсөлтийн дараах резидентурын сургалтыг дүүргэх шаардлагатай байдаг. Энгийн авагддаг хиймл шүдийг ерөнхий мэргэжлийн эмч гүйцэтгэх чадвартай боловч нарийн мэргэшлийн согог заслын эмч илүү төвөгтэй нарийн ажилбаруудыг гүйцэтгэх чадвар эзэмшсэн байдаг. Тухайлбал шүдний эгнээний их хэмжээний согог, ясны эдийн их хэмжээний алдагдал бүхий тохиолдол, бүрэн шүдгүйдэл гэх мэт. Түүнчилэн согог заслын ажилбар нь зөвхөн эмчээс хамааралтай бус нарийн мэргэшлийн лаборатори, шүдний техникч мэргэжилтэн байхыг заавал шаарддаг ажлын үр дүн нь багийн гишүүдийн нягт хамтын ажиллагаанаас хамаардаг өвөрмөц салбар юм.


Tag:Шүдний эмч, Шүдний эмчилгээ, хиймэл шүд

Бусад мэдээлэл:
avatar