Шүдний эмчээ буруу сонгох шалтаанууд
14-May-2015 0.0 0

Танд тулгарсан асуудлыг шийдэж чадах таны хайж байгаа, хүсэл зорилгод тань нийцэх тийм эмчийг олно гэдэг магадгүй таны төсөөлж байгаагаас ч хэцүү байж болох юм. Эмч болгон гайхамшигтай авьяас чавар, мэдлэгтэйгээсээ авхуулаад дадалага туршлага муутай нэгэн хүртлээ бүгд өөр өөр хүсэл сонирхолтой байдаг.  Эмч нарын зарим нэг хувийн зарим нэг зан чанар нь танд таагүй санагдаж таны сонголтонд нөлөөлж ч болох юм.

Өвчтөнүүд шүдний эмч сонгохдоо дараах алдаануудыг гаргадаг.

Үнэ

Үйлчлүүлэгчид ихэнхдээ үнэ өртөг багатай шүдний эмнэлэг болон эмчийг хайдаг. Гэвч шүдний эмнэлгийн үнэ яагаад хямд байгаа шалтгааныг нь бодож үзэх юм бол эмчилгээний чанар муу, эсвэл танд үйлчилэх үйлчилгээний зарим нэг зүйлийг хассан бүрэн төгс биш гэсэн үг юм. Шүдээ хямд эмчлүүлнэ гэдэг нь хэзээ нэгэн цагт түүнийгээ түүнээс ч хэд дахин үнээр дахин эмчлүүлэх болно гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй нэгэн адил өндөр үнэтэй л бол төгс сайн гэсэн үг бас биш юм. Иймд шүдний эмч сонгохдоо үнийг урьтал болгож үзэх шаардлагагүй гэдгийг анхаарах нь чухал.

Дэлгэрнгүйг дараах линкээр:

http://page82.shud.mn/news/sh_dnij_ehmcheheh_buruu_songokh_shaltaanuud/2015-05-13-12


Tag:Шүдний эмчилгээ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar