Эрүүний ясанд шүдийг орлогч хиймэл биет буюу имплантын тухай товчхон
26-Jun-2015 1232 1.0 0

Үе үеийн шүдний салбарын мэргэжилтнүүд эрүүний ясанд суулгадаг хиймэл шүд бүтээхийг эрмэлзэж байсан бөгөөд өнгөрсөн зууны дунд үеэс энэхүү оролдлогууд амжилтай болж шүдний имплантын салбар үүсэн бий болсон юм. Өнгөрсөн зууны 60-аад оны үед Шведийн судлаачид цэвэршүүлсэн титанан шургийг эрүүний ясанд суулгах туршилт хийсэн нь амжилттай болсоноор энэ чиглэлийн судалгаа шинжилгээ идэвхжиж өнөөдрийн ашиглаж буй имплантын технологийг гарган авсан байна. Титан шургийн технологи өргөн хүрээнд дэлгэрэхийн өмнө түүнтэй ижил төстэй имплантын олон янзын хувилбаруудыг туршиж байсан байна. Тухайлбал хутганы ир маягийн имплант, эрүүний ясны хальсан доор байрлуулсан имплант зэргийг тоочиж болно. Өнөөдөр зарим нэг улс орнуудад энэ төрлийн имплантыг өвөрмөц тохиолдлуудад хэрэглэсээр байгаа ч цлиндр болон шураг хэлбэртэй имплантууд нь илүү их ашиглагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс:

http://u.to/9mu6Cw 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:
avatar