Америк иргэдийн нэлээд хэсэг нь шүдний эмчийн зөвлөгөөг үл ойшоодог болохыг судалгаа харуулж байна
14-Jul-2015 842 0.0 0

CHICAGO, USA: Дэлхийн өнцөг булан бүрт оршин буй шүдний салбарын ихэнх байгууллагууд өдөр тутам шүдээ угаахын зэрэгцээ шүднийхээ завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн арга болохыг зөвлөдөг. Гэвч саяхан явуулсан судалгаагаар АНУ-ын насанд хүрсэн иргэдийн нэлээдгүй хэсэг нь шүдний эмч нарын зөвлөгөөг үл тоомсорлодог төдийгүй шүдний завсар цэвэрлэхээс жорлон цэвэрлэх болон бусад тиймч таатай бус гэж болох зүйлсийг хийх нь дээр гэж үзсэн байна.

Энэхүү тандалт судалгаа нь 2015 оны 3-р сард АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Филадельфи, Даллас, Сан-Франциско, Бостон, Вашингтон, Атланта, Хьюстон хотуудын нийт 2000 насанд хүрэгчдийг хамруулан American Academy of Periodontology (AAP)-ийн захиалгын дагуу хийгдсэн байна.

Судалгаанд хамрагдагсадын 27 хувь нь шүдний эмч нар нь ихэнхдээ шүдний завсраа цэвэрлэж байх ёстой гэж зөвлөдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч судалгаанд хамрагдагсадын 14% нь өдөр тутам шүдний завсараа цэвэрлэхээс жорлонгийн суултуур цэвэрлэх нь илүү гэж үздэг бол 18% нь аяга угаах нь дээр гэж үздэгээ хэлсэн байна. Бараг 9 % нь замын түгжээнд 1 цаг суух эсвэл татвараа төлөхийг илүү дээр гэж үздэг гэнэ.

Энэхүү судалгаанаас ерөнхийдөө олон нийтийн дунд шүдний тулгуур эдийн өвчлөлийн талаар сургалт сурталчилгаа хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Америкийн тулгуур эдийн холбооны ерөнхийлөгч Dr. Joan Otomo-Corgel “Энэхүү судалгаанаас Америкчуудад амны хөндийн эрүүл ахуйн ямар чухал болохыг ойлгуулсан олон нийтийн сургалт маш их хэрэгтэй байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Шүдний өнгөрт 500 гаран төрлийн нян бактери агуулагддаг бөгөөд тэр бүгдийг зөвхөн шүдээ угааснаар арилгах боломжгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна” гэж үзэж байна.

Centers for Disease Control and Prevention байгууллагын 2012 оны хэвлүүлсэн тайлангаас харвал АНУ-ын 30-аас дээш насны иргэдийн бараг 50% нь шүдний тулгуур эдийн өвчний ямар нэг хэлбэрээр өвдсөн бөгөөд тэдгээр нь ихэнхдээ шүдний өнгөрөөс болж үүсдэг байна. Өвчний тархалт нас ахих тусам нэмэгдэж буй бөгөөд 65-аас дээш настай иргэдийн бараг 70 гаран хувь нь тулгуур эдийн өвчинд нэрвэгдээд байна.


Tag:тулгуур эдийн өвчин, завсрын утас, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar