3D принтерээр хэвлэсэн гавлын яс суулгалаа
20-Jul-2015 0.0 0

БНХАУ-ын Хунань мужид мэс засалчид 3 настай охинд хиймэл гавлын ясны бэлдэц суулгах хүнд хэлбэрийн хагалгааг амжилттай гүйцэтгэж амь насыг нь аварлаа. Гавлын яс шилжүүлэн суулгах хагалгаа Second People’s Hospital-д 17 цаг үргэлжилсэн байна. Энэ хагалгааг хийгээгүй бол охин тархи нугасны шингэний их хэмжээний хуримтлалын улмаас үүсэн тархи усжих өвчний улмаас нас барах нь тодорхой байсан гэнэ. Уг охины гавлын яс уг насны хүүхдэд байх хэмжээнээс 4 дахин том учир бараг биеийн талаас нь том толгойгоо өргөж дийлдэггүй байжээ.

Мэс засалчид компьютер томограф болон 3D принтерийн тусламжтайгаар титаны хайлшаар хийсэн торлог хэлбэрийн гавлын ясны имплант бэлдэц гарган авсан бөгөөд түүнийгээ охины гавалд орлуулан суулгасан байна. Хагалгааны дараа энэхүү имплант нь гавлын ясанд бэхжиж гавлын ясанд тулгуур болж өгөх гэнэ. Хагалгааны явцад өвчнй шалтгаан болж байсан ихээхэн хэмжээний тархины шингэнийг гарган авч чадсан байна.

Эмч нарын хэлж байгаагаар өвчтөний биеийн байдал дээрдэж эхэлсэн байна.   

Эх сурвалж: www.nat-geo.ru


Tag:мэс засал, хорт хавдар, нүүр амны мэс засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar