Зүрхний эмгэг үүсгэгч, үхэлд хүргэгч гол хүчин зүйлсийн нэг нь буйлны үрэвсэл болохыг тогтоолоо
28-Jul-2015 0.0 0

Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн нь зүрхний эрүүл байх нөхцөлийг хангах маш чухал хүчин зүйлс боловч саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар шүд угаах болон зүрхний өвчин эмгэгийн хооронд уялдаа хамаарал байгааг олж илрүүлсэн байна.

 University of Alberta-ийн Шүдний Сургуулийн профессор Maria Febbraio-ийн удирдлаган дор хийгдсэн судалгаагаа нь PLOS ONE шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэнээс харвал шүдний тулгуур эдийн өвчин ялангуяа буйлны үрэвсэл болон судас хатуурах өвчний хооронд маш хүчтэй хамаарал байгаа нь тогтоогдсон гэнэ.

Лабораторийн нөхцөлд хулгана дээр хийсэн туршилтаар тулгуур эдийн өвчнийг үүсгэгч нян бактериудын ялгаруулдаг химийн нэгдэл нь судасны ханад өнгөр тогтоход нөлөөлөдөг болохыг олж илрүүлжээ. Түүнчилэн судалгааны явцад олж илрүүлсэн өөр нэг зүйл нь зүрхний өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах биологийн эмчилгээний шинэ хувилбар гэнэ.

Канад улсын статистикийн мэдээллээс үзвэл тус улсын хэмжэгээр нийт нас барсан иргэдийн 29% нь зүрх судасны өвчлөлөөр нас барсан бол тэдгээрийн 54% нь зүрхний титэм судасны шалтгаант үхэл байсан байна. Энэ нь судасны ханын хатуурлаас шалтгаалсан эмгэг юм.

Канадын Шүдний Холбооны мэдээллээр Канад улсын иргэдийн 10 хүн тутмын 7 нь тулгуур эдийн өвчний ямар нэг хэлбэрээр амьдлралынхаа туршид өвчилдөг гэсэн байна.

Буйлны үрэвсэл болон шүдний өвчиний ялгаруулж буй халдварт нянгууд нь бүхий л биеийн эрхтэн тогтолцоонуудад дамжин халдварласнаар тэдгээрийг өвчлүүлж улмаар үе солих мэс засал, эрхтэн шилжүүлэх, зүрхний мэс засалд орох зэрэг хүнд мэс заслын өвчнүүдийн анхдагч шалтгаан нь болдог байна.

Энэхүү судалгааг гүйцэтгэсэн судлаач нар шүдний тулгуур эдийн өвчин болон амны эрүүл ахуйн хангалтгүй байдал нь зүрхний өвчин тусахад томоохон шалтгаан болдгийг олон нийтэд сайтар ойлгуулах, ухуулан сурталчилах хэрэгтэй гэж зөвлөж байна.  

 


Tag:тулгуур эдийн өвчин, буйлны үрэвсэл, зүрхний эмгэг

Бусад мэдээлэл:
avatar