Хийжүүлсэн ундаа болон жимсний жүүс нь шүдний эмгэг элэгдлийн хамгийн том шалтгаан нь болж байна
31-Aug-2015 5.0 0

Journal of Public Health Dentistry сэтгүүлд саяхан хэвлэгдсэн нэгэн судалгааны баримтаас харвал хийжүүлсэн ундаа болон жимсний жүүс нь шүдэнд элэгдэл үүсгэдэг хамгийн гол эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдсон байна.

Шүдний элэгдэл гэдэг нь шүдийг гадуур нь бүрхэж хамгаалдаг хамгийн гадна давхарга болох шүдний паалан хоол хүнсний зүгээс ирэх хүчлийн улмаас бүтцээ алдан элэгдэх үйл явц юм. Шүд элэгдсэний улмаас хэт мэдрэг болж халуун хүйтэн цочруулыг мэдрэн өвдөлт өгдөг. Ийнхүү мэдэрч байгаа нь шүдний паалан нимгэрч түүний доод давхарга болх тугалмай эдэд хэт ойртсоныг илтгэнэ.

Бид хүчиллэг төрлийн ундаа болон хоол хүнс хэрэглэх үед шүдний пааоангийн гадаргуу эрдсүүдээ алдаж зөөлөн болдог. Хэдийгээр шүдний гадаргууд эрдсийн алдагдал үүсэхээс шүлсний тусламжтайгаар сэргийлж байдаг ч нэгэнт шүдний гадаргууд үүссэн эрдсийн алдагдал нь маш удаан нөхөн сэргээгддэг.  Харин шүдний гадаргууд өөрийгөө нөхөн сэргээх энэ боломжийг олголгүй хэт ойрхон ойрхон давтамжтайгаар хүчиллэг төрлийн ундаа жүүс хэрэглэх нь шүдний гадаргуу нөхөн сэргээгдэлгүйгээр гэмтэх элэгдэх үндсэн шалтгаан нь болдог. Амны хөндийн pH value 5,5-аас доош орох нь амны хөндийн орчин хүчиллэг болсоныг илтгэх бөгөөд энэ нь шүдэнд маш аюултай нөхцөл байдал үүсгэнэ. Иймд амны хөндийн орчиныг хүчиллэг болгодог хийжүүлсэн ундаа, сода агуулсан ундаа, амт оруулсан ус, спорт ундаа, жимсний жүүс зэрэг нь хэт ойрхон давтамжтай хэрэглэвэл шүдэнд аюцутай болохыг судалгаа харуулж байна.

Судалгаанд нийт 3773 хүн хамруулсаны 79% нь ямар нэг хэмжээний шүдний элэгдэлтэй байсан байна. Нийт оролцогчдын 64% нь бага зэргийн элэгдэлтэй, 10% нь нэлээд их элэгдэлтэй, 5% нь эмгэг элэгдэлтэй байсан байна. Шүдний нэлээд их болон эмгэг элэгдэлтэй хүмүүс нь хийжүүлсэн ундаа болон жимсний жүүсийг өдөр тутам бусад хүмүүсээсээ илүү х хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

Шүдний элэгдэлгүй болон маш бага элэгдэлтэй хүмүүс нь өдөр тутамдаа ихэвчилэн сүү болон бусад төрлийн цай, цэвэр ус хэрэглэдэг нь тогтоогдсон байна.

Шүдний элэгдэлд өртөх эрсдэлээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин өндөр эрсдэлтэй байдаг байна.

 British Dental Health Foundation-ы гүйцэтгэх захирал Dr. Nigel Carter OBE энэхүү судалгаанд үндэслэн жимсний жүүс зэрэг нь биеийн эрүүл мэндэд хэдийгээр ашигтай ундаа ч их хэмжээний чихэр болон хүчил агуулдаг тул өдөр тутам их хэмжээгээр хэрэглэх нь шүдэнд аюул учруулдаг болохыг анхааруулж байна.

“Цэвэр ус болон сүү нь хамгийн зөв сонголт бөгөөд шүдний эрүүл мэндэд аюулгүйн зэрэгцээгээр хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд ч сайн юм” гэж Dr. Carter эмч хэлж байна. Түүнчилэн тэрээр “Шүдний элэгдлийг заавал ямар нэг аргаар эмчлэх шаардлагүй юм. Шүдний эмчдээ цаг тухай бүрд нь үзүүлж хяналтанд явсанаар шүд цаашид үргэлжлэн элэгдэж хүндрэл үүсэхээс сэргийлж болно. Зарим нэг хэт хүндэрсэн тохиолдлуудад зайлшгүй өртөг өндөр эмчилгээ хийх шаардлагатай болдог ч бид бүхэн өдөр тутамдаа өөрийн хүнсний хэрэглээ болон амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахиснаар хүндрэлээс хялбар сэргийлж болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж нэмж хэллээ.

Ихэнх хийжүүлсэн ундаа болон жимсний жүүс нь хамгийн багадаа л 6 цайны халбаганы хэмжээтэй сахар агуулдаг нь хүний биед хэрэгтэй хэмжээнээс маш их учир шүдний цоорол болон элэгдэл үүсгэх шалтгаан нь болдог.


Tag:судалгааны тойм, жүүс, шүдний элэгдэл, хийжүүлсэн ундаа, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar