Дэлхийн шинэ рекорд: 92 насанд шүдэлсэн агт араа шүд
07-Oct-2015 0.0 0

SAARBURG, Germany: Агт араа шүд нь ихэвчлэн өсвөр насанд буюу 17-25 насны хооронд шүдэлдэг. Маш ховор тохиолдолд агт араа шүд нь амьдралын илүү хожуу үед ургах нь бий. Тэгвэл нэгэн 90 гаран настай Герман эмэгтэйн агт араа шүд ургаж гарч ирсэн нь энэ удаа оны анхаарлыг татаж Гиннесийн ховор амжилтын номонд бүртгэгдээд байна.

Энэ ховор тохиолдлыг 2-р сарын 23-ы өдөр Saarburg хотод баталгаажуулж бүртгэж авсан байна. Иргэн Ingeborg Wolf-Wimmer  1922 онд төрсөн бөгөөд түүний агт араа шүд нь ургах үед 92 нас 258 хоногтой байсныг  Guinness World Records номонд тэмдэглэн авчээ.  Luxemburger Wort сонины мэдээллээр бол Wolf-Wimmer нь Австри гаралтай иргэн бөгөөд яг одоогийн байдлаар Люксенбургийн хөгшидийн асрамжийн газар амьдарч байна. Түүний зүүдэг хиймэл шүд нь таарахаа больж зориурлаж эхэлсэн тул шүдний эмчид хандсан ба шүдний эмч түүний агт араа ургасны улмаас шүдэнд зориур үүссэн болохыг тогтоосон байна.

Одоогоор Wolf-Wimmer нь агт араа шүд нь хожуу ургасан хамгийн өндөр настанаар тодроод байгаа бол түүний өмнө Өмнөд Африк улсын 80 настай иргэн дээрх рекордыг эзэмшиж байсан юм.

Luxemburger Wort сонин түүний эрүү нүүрний дэлгэмэл рентген зургийг нийтэлсэн бөгөөд уг эмэгтэйн эрүүний ясанд бас дахин 3 ширхэг шүдлээгүй агт араа байгаа нь тогтоогдсон байна.


Tag:агт араа, сонин хачин, шүд шүдлэлт

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar