Хүүхдийн нойрон дунд амьсгал тасалдах өвчин (Sleep apnea) нь таны бодож байгаагаас илүү ноцтой үр дагаварт хүргэдгийг анхааруулж байна
28-Oct-2015 899 0.0 0

Los Angeles, CA: Америкийн нэгдсэн улсын хэмжээнд өнөөгийн байдлаар Sleep apnea буюу нойрон дунд амьсгал тасалдах гэх энэ өвчинөөр өвчилсөн гэсэн оноштой 18 сая насанд хүрсэн иргэд байдаг бөгөөд уг өвчин нь нойрон дунд хурхирах болон хурхиралтын явцад амьсгал тасалдаж бөглөрөлт үүсэх эрсдэлтэй тул амь насанд онц ноцтой аюултай өвчинд тооцогддог. Тэгвэл энэ өвчин өнөөдөр хүүхдүүдийн дунд 1-4% хүртэл тархаад байгааг хэн ч мэдэхгүй ярихгүй байна. Redondo Beach байгууллагын эмч Michael Fulbright нойрон дунд амьсгал тасалдах өвчин нь хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн томоохон асуудал болтол тархаад байгаа хэдий ч өнөөдөр түүнийг оношилж чадахгүй байх, эсвэл буруу оношилох зэрэг асуудлууд байна гэж хэллээ. “Өнөөдөр маш олон хүүхдүүд анхаарал дутмагшил, дэггүйтэйлийн хам шинж (Attention Deficit Hyperactivity Disorder) гэсэн оноштойгоор эмчилүүлж байна. Тэдгээрийн зарим нь сургуулийн орчинд олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг.Зарим эмч нар тэдгээр хүүхдүүдийг андуурч оношлоод анхаарал дутмагшил дэггүйтлийн хамшинжийн үед хэрэглэдэг эмийн жорыг бичиж өгдөг нь хүүхдийн нойрон дунд амьсгал тасалдах өвчний шалтгаан болоод байгаа тул хүүхдийн зан төлөвийн асуудал нь энэ өвчний шалтгаан болоод байна гэж хэлэх үндэслэл болж байна ” гэж тэрээр хэллээ.

Sleep apnea гэдэг нь нойрон дунд ам болон хамрын хооронд амьсгалын шилжилтийн явцад бөглөрөлт үүсэх шинж тэмдэгээр илэрдэг. Шалтгаан нь хурхиралт бөгөөд амьсгаа авалт хоорондын зай 10-20 секунд болон түүнээс ч илүү удаан болох үед амь насанд аюултай нөхцөл байдал үүсч нойрон дундаа амьсгал боогдох, бөглөрөх болон бусад аюултай шинж тэмдгүүд үүсдэг. Хүүхдүүдийн хувьд Sleep apnea нь хүүхэд уур бухимдалтай болох эсвэл хэт үлбэгэр сул дорой болох, хөдөлгөөн удааширах, ноомой болох зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэх ба энэ нь эхэндээ шууд амсгалын хам шинжтэй холбоогүй байж болно. Иймд Dr. Fulbright эмчийн хэлсэнээр анхаарал дутмагшилын хамшинж гэж оношлогдох шалтгаан болдог. “Хүүхдүүдийн дийлэнх хувьд нь бүрэн гүйцэд хөгжөөгүй эрүү эсвэл бүрэн гүйцэд хөгжөөгүй хоншоор байгааг илрүүлж болно. Иймд амны хөндийн энэ бүтцээсээ хамаарж нойрон дунд тухайлбал эрүүний бүтцүүд хэт хойш шахаж амьсгаа чөлөөтэй нэвтрэлтийг хязгаарладаг. Амьсгал чөлөөтэй нэвтрэлт хязгаарлагдах үед агаараас авах хүчилтөрөгчийн дутмагшилд орно. Үүний улмаас Sleep apnea-тай хүүхэд нь нойрон дундаа хүчилтөрөгчөө хангалттай авч чаддаггүй тул сургууль дээр байхдаа үлбэгэр сул дорой болж, амархан ядардаг болдог” гэж  Michael Fulbright тайлбарлаж байна.

Dr. Fulbright нойрон дунд амьсгал тасалдах өвчний шалтгаанаар амны хөндийн эрхтнүүдийн дутуу болон буруу хөгжлийг нэрлэхийн хамт хэт таргалалт, удамшлын шалтгаант хүчин зүйлс, түүнчилэн тамхи таталт зэрэг нь уг өвчний шалтгаан болдгийг нэмж тайлбарлалаа. Тэрээр уг өвчин нь хүний эрүүл мэндэд  биеийн болон сэтгэл санааны хэд хэдэн ноцтой бэрхшээл учруулдагийг дурдаад зарим нэгэн эмчилгээний арга хувилбарууд нь өвчний эрсдэлийг хангалттай хэмжээнд бууруулж чаддагийг дурдсан байна. Тухайлбал хүүхдэд шүдний гажиг заслын ердийн зэмсэг болох тагнай өргөсгөгчийг ашигласнаар амьсгалын замыг хангалттай чөлөөлж өгөх боломжтойг тайлбарлалаа. Түүнчилэн хүүхдийн хоолойны махыг авхуулах замаар амвьсгалын замыг чөлөөлөх боломжтой талаар дурдаад шаардлагатай бол энэ аргыг чих хамар хоолойн эмчийн зөвлөмжөөр гүйцэтгэхийг анхааруулан хэллээ.

Dr. Fulbrigh эмчийн үзэж байгаагаар энэ өвчнийг илрүүлэх хамгийн зөв арга зам бол амны хөндийн үзлэгийн явцад нойрон дундах үйл явцыг судладаг polysomnogram шинжилгээний аргыг ашиглах нь зүйтэй гэнэ. Тэрээр хүүхэд насанд тохиолдож буй sleep apnea өвчин нь зөвхөн хүүхдэд сэтгэлзүйн зан чанарын өөрчилөлт учруулаад зогсохгүй нойрон дунд хүчилтөрөгчийн байнгын дутмагшилыг улмаас зүрх судасны системийн өвчилөлийн эх суурь тавигдах замаар тухайн хүүхдийн ирээдүйд ноцтой гамшиг учруулж байгаа гэдгийг анхааруулж байна.


Tag:sleep apnea, олон нийтэд, амны хөндийн эмгэг

Бусад мэдээлэл:
avatar