Жирэмсэн үе: Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
24-Apr-2016 352 0.0 0

Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.

Та бол хүүхдэдээ амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болоход нөлөөлж чадах хамгийн гол хүн юм. Иймд өөрийн амны хөндийн эрүүл мэндийг байнга тордон арчилах нь ирээдүйн хүүхдийн тань шүдний цооролд өртөх магадлалыг тэр хэмжээгээр буулгаж өгнө гэдгийг ямагт санаж байх нь чухал.

Хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол юуны урьдаар шүдний эмчид очиж амны хөндийн иж бүрэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Жирэмсний явцадаа шүдний эмчийн хяналтанд тухай бүрт нь шүдний эрүүл мэндийн үйлчилгээ авч байх хэрэгтэй.

Хэрэв та нэгэнт жирэмсэн болчихсон байгаа бол шүдний эмчид очихоос бүү зайлсхийгээрэй. Таны шүд болон буйл эрүүл байх нь маш чухал асуудал юм шүү. Шүдний эмчтэйгээ зөвлөж хэдийд үзлэгт хамрагдахаа төлөвлөх хэрэгтэй. Ихэнх шүдний эмч нарын хувьд жирэмсний эхний 3 сараас хойш цаг өгөх болов уу. Учир нь энэ үед ихэнх эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн хордлого хэвийн болдог.


Tag:жирэмслэлт ба шүд цоорох өвчин, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
avatar