Endodontics: Сурвалжийн суваг, Үхэжсэн шүд, Шүдний дотоод бүтэц
01-May-2016 2.0 0

Шүд болгон “мэдрэл” хэмээн нэрлэдэг зөөлөн эдтэй байдаг. (Зураг 7.1) Шүдний зөөлөн эд буюу зөөлцийн анатом бүтэц нь шүдний эмч нарт маш сайн судлагдсан зүйл юм. Шүд болгонд мөн зөөлөн эдийг агуулдаг хөндий буюу сурвалжийн суваг байна. Сурвалжийн суваг нь тухайн шүднээс хамаарч нэгээс дөрөв хүртэл сувагтай байдаг. Сувагт байх маш өчүүхэн хэмжээний зөөлөн эд гэмтэх аль эсвэл гадны шалтгаантай үрэвссэн үед маш хүчтэй өвдөлт өгдөг.

Яагаад тэр өчүүхэн үрэвссэн эсвэл үхэжсэн зөөлөн эд тийм хүчтэй өвдөлт үүсгэдэг вэ?

Шүд нь гадна талаасаа шүдний паалан хэмээх хатуу эдээр битүүмжилэгдсэн байдаг. Шүд нь маш өчүүхэн ганцхан нүхээр гадаад орчинтой харьцах бөгөөд тэр нь буйлны ясны гүнд оршдог. Шүдний зөөлөн эд үрэвсэх юмуу үхжил үүсэх үед зөөлөн эдийн доторх цусны урсгал болон эсүүдийн үйл ажиллагаа эрчимжих боловч энэхүү эрчим нь биеийн бусад хэсгүүдийн адил орчины эд эрхтэнлүү тархаж намжих боломжгүй байдаг. Үүний үр дүнд маш хүчтэй өвдөлт үүсэх бөгөөд ийнхүү хүчтэй өвдөж байгаа нь зөөлөн эд үхжиж байгааг аль эсвэл үхжсэнийг илтгэнэ. Гэвч маш ховор тохиолдолд шүдний доторх халдвар нь ясан дунд өөрийн гарах замыг эрэлхийлж яс зөөлөн эдийг нэвт цоолж гарч ирэх нь бий.  Энэ үед буйлан дээр батга мэт товгор зүйл гарсан байгааг харж болох бөгөөд тухайн үрэсэлийн шалтгаан болж байгаа шүд нь өвчин эмзэглэлгүй байдаг.

Та бүхэн дараах Sway материалыг томруулж уншихын тулд баруун дээд буланд байх FullScreen товчийг дарна уу

 

 


Tag:шүдний бүтэц, apicoectomy, Шүдний сувгийн эмчилгээ, Sway

Бусад мэдээлэл:
avatar