Бэлгийн замын халдварт өвчин ба Амны хөндийн эрүүл мэнд
01-May-2016 0.0 0

Centers for Disease Control and Prevention байгууллагын мэдээллээр АНУ-ын хэмжээнд жилд бэлгийн замын халдварт өвчний 20 сая гаран тохиолдол бүртгэгддэг. Энэхүү урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчний төрөлд хамаарах эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг бүхий л биед илрэхийн зэрэгцээ мөн амны хөндийд илэрдэг. Гэвч бэлгийн замын халдвар авсан бүх хүмүүст энэхүү шинж тэмдэг илрэхгүй. Хэрэв бэлгийн замаар дамждаг өвчний халдвартай (sexually transmitted infection) хүнд дээрх шинж тэмдэгүүд илрэх юм бол тухайн тохиолдлыг бэлгийн замын халдварт өвчин (sexually transmitted disease) гэж авч үзнэ.  

Бэлгийн замын халдварт өвчинүүд ихэнхдээ өөрөө эдгэрдэггүй, гэвч түүнийг эмчилж болно. Таны шүдний эмч таны эрүүл мэндийн төлөө үйлчилэх багийн чухал нэгэн гишүүн мөн. Иймд танд бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг шүдний эмч тогтоох боломжтой.

HPV: Амны хөндийн хорт хавдар

human papilloma virus (HPV) нь хамгийн өргөн тархалттай бэлгийн замаар дамждаг халдваруудын нэг бөгөөд АНУ-ын хэмжээнд жилд 14 сая шинэ тохиолдол бүртгэгддэг. Centers for Disease Control and Prevention-ийн мэдээллээр HPV-ийн 40 төрөл байдаг ч ихэнх хүмүүс энэ халдварыг авсан эсэхээ мэддэггүй. HPV нь ам залгиурын очимын хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй халдвар юм. АН2-ын хэмжээнд HPV хамааралт хорт хавдрын тохиолдол жилд 3800 орчим бүртгэгддэг.

HPV: Аман доторх үү

Эрсдэл багатай human papilloma virus (HPV) нь амны хөндий залгиурын орчимд үү болон үрэвсэл үүсгэдэг. Энэхүү үү нь ихэнхдээ ямар ч шинж тэмдэггүй, өвчин зориургүй байх ба хавдар үүсгэх эрсдэл байхгүй. Цаг цагаар энэхүү үү нь томорсоор байх тул шүдний эмчийнхээ зөвлөгөөгөөр мэс заслын аргаар авхуулах боломжтой.

Herpes

Herpes simplex virus-эс шалтгаалан үүснэ. Herpes simplex virus нь 2 төрөл байх бөгөөд 1-р төрлийн герпес нь ихэвчилэн уруул дээрх яр болон бусад амны хөндийн үрэвсэлтэй хавсарсан эмгэг үүсгэх бол хоёругаар төрлийн вирус нь бэлгийн замын үрэвсэлтэй хавсардаг. Гэвч энэ хоёр төрөл нь ам болон бэлгийн замын хооронд өөр хорондоо шилжин халдварлах боломжтой.

Вирусын дэгдэлтийн үед уруул дээр цэврүүнүүд үүсдэг. Цэврүний гадна төрх нь янз бүр байх ба юм идэх үед шүргэлцсэнээс өвчин эмзэглэл үүсдэг. 7-10 хонргийн хугацаанд эдгэдэг.

Тэмбүү

Халдварын эхний үе шатанд уруул, хэлний үзүүр, буйл, гүйлсэн булчирхайн ойр орчимд хатуу яр гарна. Эхлээд жижигхэн улаан өнгийн толбо хэлбэртэй байснаа аажим томорч улаан, шар, саарал өнгөтэй яр шарх болно. Энэ нь маш өндөр халдвартай бөгөөд өвчин эмзэглэлтэй байна. Энэ үе шатанд эмчилгээ хийгээгүй ч яар аажимдаа алга болно. Гэвч энэ нь тэмбүү эдгэчихлээ гэсэн үг биш юм. Нууц үе шатанд шилжиж халдвар тараах боломжтой.

Тэмбүү нь нян бактериар үүсгэгддэг өвчин бөгөөд эмчилгээ авах боломж маш өндөр. Шүдний эмч биопси авсанаар өвчний оношийг тогтоох боломжтой.

Заг хүйтэн

Заг хүйтэн өвчин нь ам залгиурын орчимын салст бүрхүүлийн менбраныг гэмтээдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд тэмбүүгийн адил заг хүйтэн өвчний тохиолдол ихсэж байна.   

Заг хүйтнийг илрүүлэхэд түвэгтэй бөгөөд учир нь шинж тэмдэг маш сул илэрдэг. Аманд илрэх шинж тэмдэг нь залгиур орчимоор халуу оргих, шархлах. Мөн булчирхай томрох, ховор тохиолдолд аманд цагаан тууралт гарах шинэ тэмдэг илрэнэ.  

 


Tag:амны хөндийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar