Шүд цайруулах хамгийн сайн аргачлал юу вэ? гэдэг асуултанд судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгчээ
03-May-2016 4866 0.0 0

American Chemical Society шүдний эмч нар блон шүдний эмнэлгийн өвчтөн үйлчлүүлэгчидэд зориулан шүд яагаад өнгөө алддаг болон шүд цайруулах бүтээгдэхүүнүүдийг ашиглан шүдийг хэрхэн дахин өнгийг нь сэргээх тухай химийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан видео мэдээлэл бэлтгэсэн байна.

Энэхүү мэдээлэлд шүдний паалангийн бүтцийн үндсэн нэгж гидроксиапатит болон түүнийг бүрдүүлэгч талст бүтцүүдийн дунд кальци ба фосфорын ионууд хэрхэн байрладаг тухай мэдээллийг дэлгэрэнгүй үзүүлжээ.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс, ундаа жүүсний будагч бодисууд шүдний паалангийн талстуудын дундуур нэвтэрч тэндээ наалдан үлддэг. Бид өдөр тутамдаа сттандарт амны эрүүл ахуйн хэрэгсэлүүд болох шүдний сойз, завсарын утсыг ашиглан тэдгээр бодисуудын дийлэнхийг шүдний паалангаас салгаж чаддаг ч зарим хэсэг нь паалангийн гүнд наалдан үлддэг. Энэ будагч бодисууд аажим аажимдаа хуримтлагдсаар таны шүд өнгөө алдаж шарлаж эхэлдэг. Энэхүү будагч бодсыг арилгахын тулд ихэнх хүмүүс шүд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог. Гэрийн нөхцөлд хамгийн өргөн хэрэглэдэг шүд цайруулагч нь whitening strips буюу цайруулах наалт юм.

Ихэнх whitening strips-үүд нь найрлагандаа устөрөгчийн хэт исэл болон carbamide peroxide агуулсан гель хэлбэрийн бүтэцтэй байдаг. Эдгээр хоёр төрлийн бодисын шүдтэй харилцан үйлчилэн механизм нь адилхан бөгөөд исэлдсэн молекулууд нь шүдэнд наалдсан будгийг өөртөө шингээж шүдийг цайруулдаг. Шүдний өнгийг муутгахад нөлөөлдөг гол молекул нь chromophore бөгөөд гэрлийн долгионы уртаасаа хамаарч ямар өнгө үүсгэх нь тодорхойлогддог. Шүд цайруулах материалууд нь энэхүү chromophore молекулын үйл ажиллагааг таслан зогсоодог.

Шүд цайруулах хамгийн энгийн арга нь цайруулах үйлчилгээтэй шүдний оогоор шүдээ угаах аргачлал бөгөөд энэ нь шүдийг цайруулахын зэрэгцээгээр цэвэрлэх сайн талтай байдаг. Гэсэн хэдий ч шүдний оо нь шүдний гадаргууг зурж гэмтээх сөрөг талтай. Учир нь цайруулах оо нь өөртөө цахиурын нэгдэл бүхий зүлгэгч бодис агуулдаг. Хэдийгээр цайруулах оогоор шүдний гадаргуу хэсгийг сайтар цэвэрлэх боловч паалангийн гүнд байх будагч бодисуудыг авч чадахгүй байх дутагдалтай талтай.

Эцсийн дүндээ гэрийн нөхцөлд шүд цайруулах хамгийн сайн аргачлал нь устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулах бодис боловч шүд цайруулалтын үр дүн нь тухайн бодисын төрөл, концентраци, өвчтөний өөрийн шүдний нөхцөл байдал зэргээс хамаарах болохыг анхаарах нь чухал.  

Хэрэв түргэн хугацаанд үр дүнтэй цайруулахыг хүсч байгаа бол хамгийн сайн аргачлал нь шүдний эмчид очиж мэргэжлийн түвшний үйлчилгээ авах юм. Хэдийгээр ялимгүй өндөр үнэтэй ч шүдний эмнэлгийн зориулалтын өндөр концентрацитай цайруулагч бодисуудын үр дүн нь маш түргэн хугацаанд гардаг,эмчийн хяналтан дор аюулгүй гэдгээрээ сайн талтай юм.

 


Tag:шүд цайруулах, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:
avatar