Шүдээ хэрхэн угаах нь зөв бэ?
10-May-2016 0.0 0

Шүдээ зөв угаах гэдэг нь хамгийн багадаа 2 минутын хугацаа зарцуулах ёстой. Тиймээ 120 секунд!

Ихэнх насанд хүрэгчид шүдээ ийм хугацаанд угааж тэвчдэггүй. Хэрэв та хэр хугаца өнгөрч байгааг мэдэрч чадахгүй бол ямар нэг цаг хэмжигч секундомер ашиглах нь зүйтэй. Шүдээ зөв угаана гэдэг нь шүднийхээ бүх гадаргууг аажим, жигд хөдөлгөөнөөр угаахын зэрэгцээ буйлны зөөлөн эдэд анхаарлаа дээд зэргээр хандуулж, угаахад хэцүү шүдний арын хэсгийг сайтар хичээнгүйлэн угааж ломбо, бүрээс, хиймэл шүдний орчимыг нэгд нэгэнгүй цэвэрлэхийг хэлнэ.

Шүдээ угаахдаа дараах дарааллыг баримтлаарай

  • Дээд шүднүүдийнхээ хацар талын гадаргууг угаагаад дараа нь эрүүний шүдрүү шилжих
  • Дээд шүднүүдийнхээ дотор гадаргууг угагаад дараа нь эрүүний шүдийг мөн адил угаах
  • Зажлах гадаргуунуудыг угаах
  • Хэлээ угаах

Ямар төрлийн шүдний сойз хэрэглэх нь зүйтэй вэ?

Ихэнх шүдний мэргэжилтнүүд зөөлөн үстэй сойз нь өнгөр ба хоол хүнсний зүйлийг шүдний гадаргуугаас илүү сайн цэвэрлэдэг гэдэгтэй санал нийлдэг. Сойзны толгой жижиг байх нь шүдний гадаргууг цэвэрлэхэд дээр байхын зэрэгцээ хүрэхэд хэцүү гадаргуунуудыг ч угаах боломж олгоно. Үүний зэрэгцээгээр сүүлийн үед худалдаанд гарсан цахилгаанаар ажилладаг бүх төрлийн шүдний сойзууд нь ашиглахад сайн. Эдгээр сойзнууд нь шүдний гадаргууг илүү сайн цэврэлэхийн зэрэгцээ хөдөлгөөний эв дүй муутай балчир насны хүүхдүүдэд илүү тохиромжтой байдаг.

Заавал шүдний оо ашиглах шаардлагатай юу?

Шүдээ угаахдаа шүдний оо ашиглах нь зүйтэй. Өнөө үед шүдний төрөл бүрийн нөхцөл байдалд тохируулан үйлдвэрлэсэн шүд цоорлын эсрэг, буйлны үрэвслийн, шүдний өнгөрийн эсрэг, шүд цайруулах үйлчилгээтэй, шүдний хэт мэрэгшилийг арилгах зориулалттай зэрэг төрөл бүрийн оо ашиглаж байна. Иймд та бүхэн өөрийн шүдний эмч болон эрүүл ахуйчаас ямар шүдний оо ашиглах нь зөв болохыг асуугаарай.

Шүдний сойзоо хэр хугацааны дараа солих нь зүйтэй вэ?

Хэрэв та бүхэн шүдний сойзоо хуучирч үс нь арзайсан байгааг ажиглах юм бол эсвэл ердөө 3 сар тутамд нэг удаа сольж байх нь зүйтэй. Түнчилэн ханиад болон бусад төрлийн өвчилөлийн дараа шүдний сойзоо сольж байх нь чухал. Учир нь шүдний сойзны үсэнд янз бүрийн халдварт нян бактер, вирус хадгалагдан үлдсэн байж болзошгүй.  


Tag:шүд угаах, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar