Orthodontics: Шүдний гажиг заслын эмчилгээ, шүдний гадна төрх, гоо сайхныг нөхөн сэргээж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь
16-May-2016 3116 0.0 0

Өнөө үед шүдний гажиг заслын эмчилгээ олон нийтийн дунд түгээмэл болсоноор ихэнх хүмүүс шүдний төрөлхийн гажигийг засаж янзлах боломжтой гэдгийг мэддэг болсон. (Зураг 13.1 шүдний эгнээний гажиг ба зуултын эмгэг) Шүдний эгнээний гажиг нь өнөө үед хүн төрөлхтний дунд хамгийн өргөн тархсан өвчин эмгэгүүдийн нэг болоод байна. Шүдний хөгжил алдагдах, хэвийн бус харагдах, үйл ажиллаганы алдагдал болох зэрэгт нөлөөлөх маш олон шалтгаан бий. Шүдний гажиг нь өөр өөр улс орнууд үндэстнүүдийн дундаас төрсөн гэр бүлд элбэг тохиолддог бөгөөд үүнд удамшлын шалтагант хүчин зүйлүүд нөлөөлж байгааг өнөөдөр мэддэг болсон. Өөр хоорондоо ялгаатай, өөр өөр дүр төрхтэй хүмүүсийн хүүдүүд тэдгээрийн гадаад төрхийн санамсаргүй байдлаар зохиомжлогдсон хуулбар бий болгодог. Үүний улмаас хэт том шүд, жижиг толгой эсвэл үүний эсргээр хэт том толгой жижиг шү зэрэг гадна төрх төдийгүй үйл ажиллагааны хэвийн бус зохилдлогоонууд үүсдэг. Хэдийгээр гажиг төрсөн шүдний улмаас хэн нэгэн үхэхгүй боловч гадна дүр төрхөндөө сэтгэл хангалуун бус байх нь хувь хүний сэтгэлзүйн төлөв байдалд нөлөөлдөг. Түүнчилэн шүд хэвийн бус зуулттайн улмаас хоол хүнс идэхэд ч хүндрэлтэй байдал үүснэ.

Та дараах MS Sway материалыг томруулж үзэхийн тулд баруун дээд буланд байх FullScreen товчийг дарна уу

 

 


Tag:Orthodontic Insight, Шүдний гажиг, orthodontics, Sway, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
avatar