Шүд цайруулалт: Шүд цайруулагч гель шүдэнд хэрхэн үйлчилдэг вэ?
18-May-2016 0.0 0

Хэрэв та шүд цайруулах гель гэж юу байдаг юм бол энэ бодис хэрхэн үйлчилдэг талаар мэдээлэл хайж байгаа бол энэ мэдээллийг анхаарна уу. Ихэнх шүд цайруулагч нь найрлагандаа үндсэн бодис болох ус төрөгчийн хэт исэл ба бүтээгдэхүүний үйл ажиллагааг дэмжиж үнэр амт оруулагч бусад зарим нэг нэмэлтүүдээс тогтдог.  Шүд цайруулах гель нь шүдийг аажим аажмаар цайруулах бөгөөд шүдний бүтцэд ямар нэгэн гэмтэл учруулдаггүй. Шүд цайруулах гель нь залуу болон ахимаг аль ч насны хүмүүст шүдний эвгүй өнгөнөөс салах аюулгүй бөгөөд үр дүнтэй сайн арга юм.

 Carbamide Peroxide

Шүд цайруулах материалын найрлаганд ордог хамгийн чухал бодис нь carbamide peroxide буюу карбамидын хэт исэл юм. Энэ бодисыг найрлагандаа агуулсан цайруулаг материалыг шүдэнд түрхэхэд карбамид хэт исэл нь устөрөгчийн хэт исэл болон карбамид болон задардаг. Задралын улмаас үүссэн устөрөгчийн хэт исэл нь шүдний бүтцэд агуулагдах шүдний өнгийг өөрчилөгч будагч бодисуудтай харилцан үйлчилж тэдгээрийг исэлдүүлэн задлаж өгсөнөөр шүдний өнгө цайрч өнгөлөг болно. Америкийн Шүдний Холбоо (American Dental Association) устөрөгчийн хэт исэл нь зөвхөн шүдний гадаргуу дээр байрлалтай будагч бодисыг төдийгүй шүдний гүнд байрлах будагч бодисыг задалдаг болохыг нотлож энэ бодисыг олон нийтэд хэрэглэхийг урамшуулан дэмждэг.

Удаан үйлчилэлтэй ба түргэн үйлчилэлтэй шүд цайруулагчидын ялгаа

Carbamide peroxide агуулсан шүд цайруулагчид нь удаан үйлчилгээтэй шүд цайруулагчид хамаарагдах тул шүдний эмч нар энэ бодисыг гэрийн нөхцөлд санал болгодог. Үүний тулд эхний ирэлтээр шүдний эмч таны шүдний хэвийг авах ба дараагийн ирэлтээр шүдэнд зориулсан шүд цайруулалтын халбага болон шүд цайруулагчийг дагалдуулан гэрийн нөхцөлд шүд цайруулах зааварчилгааг өгнө. Гэрийн нөхцөлд ихэнхдээ 10%-ийн карбамидын хэт исэл агуулсан бүтээгдэхүүн өгөх бөгөөд энэ нь 3,5%-ийн устөрөгчийн хэт исэл ялгаруулдаг.

Харин түргэн үйлчилгээтэй шүд цайруулагчдыг эмч нар эмнэлгийн нөхцөлд ашиглах ба тэдгээр нь илүү өндөр тунгаар устөрөгчийн хэт исэл агуулдаг. Шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах зориулалт бүхий материалууд нь 25-40%-ийн устөрөгчийн хэт исэл агуулдаг.   University of Maryland Dental School-ын эмч Howard E. Strassler, DMD хагас цагийн дараа гэхэд устөрөгчийн хэт ислийн цайруулах чадвар бараг тал хувиар буурдаг тул шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах үйлчилгээ цаг орчим үргэлжилдэг болохыг тайлбарлалаа.

Нэмэлт хольцууд

Ихэнх хүмүүс шүд цайруулах эмчилгээний дараа шүд хэсэг хугацаанд хэт мэдрэг болсон тухай хэлдэг бол шүд цайруулагчид нэмж өгсөн нэмэлт хольцууд нь энэхүү хэт мэдрэгшилтэй тэмцэх болон бусад зориулалттай байдаг. Dr. Strassler эмчийн хэлж байгаагаар хэт мэдрэгшил нь нийт өвчтөнүүдийн 18-78% -д тохиолдох бөгөөд хэзээ ч урт удаан хугацаанд үргэлжилдэггүй байна. Хоёр төрлийн нэмэлт хольц шүдний хэт мэдрэгшилтийг намжаах зориулалттай бөгөөд эдгээрт potassium nitrate ба amorphous calcium phosphate хамаарна. Potassium nitrate нь шүдний хэт мэдрэгшлийн эсрэг идэвхтэй үйлчилэлтэй бодис бөгөөд шүдний хэт мэдрэгшилтийг дарах зориулалттай шүдний ооны найрлаганд ч мөн агуулагдна.

Шүд цайруулах үйлчилгээг авах боломжтой хүмүүс

Шүд цайруулах үйлчилгээ нь шүдний өнгөний хувиралтыг идэвэхтэй цайруулдаг боловч энэ нь бүх насны хүмүүст зориулагдсан гэж үзэж болохгүй. American Academy of Pediatric Dentistry буюу Америкийн Хүүхдийн шүдний эмчилгээний академиас хүүхдүүдийг байнгын шүд шүдэлж бүрэн дуустал шүд цайруулалт хийхгүй байхыг зөвлөдөг. Учир нь шинэ шүд шүдэлсэнээр шүд хоорондоо өнгөний ялгаа гардаг. Мөн гэрийн нөхцөлд шүд цайруулахын өмнө мөн шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь шүдний хэт бараан өнгө болон хуучин ломбо бүрээс зэрэг нь шүд цайруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлнө.

Шүдний эмч энэ тал дээр цайруулалтаа хэрхэн гүйцэтгэх нь зүгээр болох талаар сайн зөвлөгөө өгч чадна.


Tag:Carbamide Peroxide, шүд цайруулах, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:
avatar