Камертай шүдний сойзны тусламжтайгаар амны хөндийгөө бүрэн харах боломжтой боллоо
30-May-2016 0.0 0

Бяцхан камертай шинэ шүдний сойз болон ухаалаг гар утасны аппликэшины тусламжтайгаар та амны хөндийгөө харах боломжтой боллоо. $400 Prophix шүдний сойз нь таны амны хөндийг таньд харуулахад туслана

Энэ нь сайхан инээмсэглэлээ хадгалж үлдэх,арчлах сойзондоо өндөр үнэ зарцуулах хүсэлтэй хүмүүст зориулагдсан сүүлийн үеийн хэрэглээний технологи юм.

 Craig Kohler эмчийн хэлснээр “Камертай гэрэлтэй сойз нь хэзээч хаана ч амны хөндийгөө хянах боломжтойгоос гадна ард талын араануудаа угаах болон буйлныхаа байдлыг хархад тань туслана” гэнэ.  

Та нар амны хөндийгөө яг бодитоор харж болно. Хэрвээ таны буйлны өнгө өөрчлөгддөг буйлныхаа байдлыг хянахыг хүсч байгаа бол цомог үүсгээд зурагнуудаа хадгалж болно. Prophix-ийн үнэ нь жаахан өндөр байгаа нь борлуулалтанд нь сөргөөр нөлөөлж болох юм гэж Euromonitor зах зээлийн судалгааны компанийн судлаач Райан Tuttle үзэж байна.

 Мөн энэ оны сүүлээр Procter & Gamble -ийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг шүдний сойз, амны хөндийн-B Genius гаргахаар төлөвлөж байна. Энэ нь 200-220$ хооронд зарагдах төлөвтэй байгаа юм байна. Oral-b шүдний сойз нь ухаалаг утасны аппликашинаас гадна өөрөөсөө мэдрэгчтэй байх бөгөөд угаалтанд илүү их цаг зарцуулах талбайг харуулж зааж өгдгөөрөө давуу талтай юм байна.

 

Бэлтгэсэн: Нүүр амны их эмч Л.Ундармаа


Tag:шүдний эрүүл мэнд, шүдний сойз, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar